Friday, October 9, 2026

“Эрдэнэс Монгол” нэгдэл АНУ-ын аж ахуйн нэгжүүдтэй уул уурхайн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

Date:

“Эрдэнэс Монгол” нэгдлийн гүйцэтгэх захирал Б.Даваадалай АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ричард Буанган тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр (2026.05.01) хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар нэгдлийн хэрэгжүүлэхээр төлөвлөсөн төсөл хөтөлбөрт хөрөнгө оруулалт татах, үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд шинэ технологи, инноваци, ноу-хау нэвтрүүлэх болон салбарын хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх зэрэг асуудлын талаар санал солилцов.

Монгол Улс болон Америкийн Нэгдсэн Улс хооронд байгуулсан стратегийн түншлэлийн хүрээнд хоёр улсын харилцаа тогтвортой өргөжин хөгжиж буй юм. Цаашид “Эрдэнэс Монгол” нэгдэл болон АНУ-ын хөрөнгө оруулагчид, аж ахуйн нэгж, байгууллагууд хооронд хамтын ажиллагааг уул уурхайн салбарт өргөжүүлэх нь чухал болохыг талууд онцоллоо.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Гадаад валютын улсын нөөц энэ оны IX сарын байдлаар түүхэн дээд түвшин буюу 8.9 тэрбум ам.долларт хүрчээ

Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн...

Ямааны годрон өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардагдах 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Хөрөнгө гаргах тухай” тогтоолын төслийг...

Үр тарианы 67 хувь, төмсний 83 хувийг хураагаад байна

Улсын ургацын комиссын мэдээгээр 10 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар улсын хэмжээгээр 243.3 мянган...