Friday, October 9, 2026

ОХУ-ын G20-ийн дээд хэмжээний уулзалтад оролцохыг урьжээ

Date:

G20-ийн дээд хэмжээний уулзалтад өндөр түвшинд оролцох албан ёсны урилгыг ОХУ хүлээж авсан гэж тус улсын Гадаад хэргийн дэд сайд Александр Панкин мэдэгджээ.

Энэ дээд хэмжээний уулзалтад Ерөнхийлөгчийн түвшинд оролцох эсэхийг тухайлан шийднэ хэмээн тэр бээр онцолсон байна.

G20-ийн дээд хэмжээний уулзалтыг энэ удаад АНУ даргалж, 2026 оны 12 дугаар сарын 14-15-ны өдрүүдэд Флорида мужийн Майами хотод зохион байгуулах юм.

G20 буюу “Хорийн бүлэг” нь дэлхий дахиныг хамарсан асуудлыг шийдвэрлэх зорилготой, тэргүүлэгч эдийн засагтай улс орнуудыг нэгтгэсэн олон улсын форум юм. Бүлэгт 19 орон болон Европын холбоо багтдаг. Эдгээр орнууд нийлээд дэлхийн эдийн засгийн 85 орчим хувийг бүрдүүлдэг юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Гадаад валютын улсын нөөц энэ оны IX сарын байдлаар түүхэн дээд түвшин буюу 8.9 тэрбум ам.долларт хүрчээ

Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн...

Ямааны годрон өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардагдах 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Хөрөнгө гаргах тухай” тогтоолын төслийг...

Үр тарианы 67 хувь, төмсний 83 хувийг хураагаад байна

Улсын ургацын комиссын мэдээгээр 10 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар улсын хэмжээгээр 243.3 мянган...