Friday, October 9, 2026

“Р.Чойномын бахархал” уулзалт, өдөрлөг боллоо

Date:

“Их засаг” их сургуулийн Цогц боловсрол, өв тэгш хүмүүжил олгох хөтөлбөрийн хүрээнд Соёлын яам, “Өд” сан хамтран Төрийн шагналт яруу найрагч Р.Чойномын мэндэлсний 90 жилийн ойд зориулсан “Р.Чойномын бахархал” уулзалт, өдөрлөгийг 2026 оны 04 дүгээр сарын 22-ны 15:00 цагт “Их засаг” төв номын санд зохион байгуулжээ. Энэхүү үйл ажиллагаанд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын багш доктор профессор Н.Ням-Осор, академич С.Нарангэрэл, Төрийн соёрхолт инженер Н.Нацагням, “Болор цом”-ын эзэн яруу найрагч Д.Галсансүх, “Чингис хаан” кампусын оюутнууд оролцсон байна.

Энэ үеэр академич С.Нарангэрэл өөрийн бичсэн “Р.Чойномд тулгасан ял” номынхоо танилцуулгыг хийж, оюутан залуус Р.Чойномын шүлэг, уран бүтээлийг уншиж, чөлөөт ярилцлага өрнүүлжээ.

Мөн Р.Чойномын намтар, уран бүтээлийн үзэсгэлэнг Р.Чойномын “Ө”д сантай хамтран гаргасан байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Гадаад валютын улсын нөөц энэ оны IX сарын байдлаар түүхэн дээд түвшин буюу 8.9 тэрбум ам.долларт хүрчээ

Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн...

Ямааны годрон өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардагдах 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Хөрөнгө гаргах тухай” тогтоолын төслийг...

Үр тарианы 67 хувь, төмсний 83 хувийг хураагаад байна

Улсын ургацын комиссын мэдээгээр 10 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар улсын хэмжээгээр 243.3 мянган...