Thursday, July 9, 2026

Уран бүтээлчид Астана хотноо анх удаа “Монголын сайхан орон” тоглолтоо өргөн барилаа

Date:

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Казахстан Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд Үндэсний урлагийн их театр, Дуурь бүжгийн эрдмийн чуулгын уран бүтээлчид Астана хотын К.Куанышбаевын нэрэмжит Казах үндэсний хөгжимт драмын театрын тайзнаа анх удаа “Монголын сайхан орон” тоглолтоо сонирхууллаа.  

Тоглолтыг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд  Ж.Алдаржавхлан, Казахстан Улсын Соёл, мэдээллийн сайд Аида Балаева нар нээлээ.

Сайд нар соёл, хүмүүнлэгийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн, соёлын солилцоогоор дамжуулан өв соёл, түүх, уламжлалаа судлан шинжлэх, хадгалан хамгаалах, сурталчлан таниулах, бие биеэ дэмжих чиглэлээр идэвхтэй ажиллаж байгааг тэмдэглэлээ.

Уран бүтээлчид ЮНЕСКО-гийн “Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалт”-д бүртгэгдсэн морин хуур, хөөмий зэрэг монгол ардын урлагийн төрөл бүрийн шилдэг бүтээлээс толилууллаа.

Тухайлбал Эзэн Богд Чингис хааны тухай, уртын болон богино дуу, монгол түмний түүх, угсаатан ястны бүжиг наадам, ард олны баяр цэнгэлийг илэрхийлсэн бүтээлүүдийг толилуулсан бол дуучин И.Мишээл казахын алдарт “Эхийн тухай дуу” -г өргөн барилаа.  

Тоглолтын үеэр монгол орны соёл, аж ахуй, нүүдэлчин амьдралын онцлогийг харуулсан “Монголын сайхан орон” гэрэл зургийн болон морин хуурын үзэсгэлэн, “Чингис хаан”, “Зүчи хаан”, “Сүбээдэй жанжин” зэрэг монгол хаадын хөрөг бүхий “Их хаад” уран зургийн үзэсгэлэнг толиллууллаа. 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гён нарыг албан ёсоор угтаж авлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх гэргий Лувсандоржийн Болорцэцэгийн хамт...

ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат БНСУ-ын Хөдөө аж ахуй, хүнс, орон нутгийн хэргийн сайдтай уулзлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд найрамдах Солонгос...

Анкарад болсон НАТО-гийн дээд хэмжээний уулзалт ямар үр дүнд хүрэв?

Турк улсын Анкара хотноо болсон НАТО-ийн дээд хэмжээний уулзалт...

Yonhap News: БНСУ стратегийн түүхий эдээр баялаг Монгол Улстай нийлүүлэлтийн сүлжээг өргөжүүлэхийг зорьж байна

БНСУ-ын Ерөнхийлөгчийн Монгол Улсад хийж буй айлчлалын талаар тус...