Sunday, May 24, 2026

Ирэх сарын эхээр Европ онгоцны түлшний хомсдолд орж болзошгүй

Date:

Ирантай хийж буй дайны улмаас газрын тосны нийлүүлэлт саатсан хэвээр байвал ойрын үед нислэгүүд цуцлагдаж магадгүй, одоо Европт байгаа онгоцны түлшний нөөц 6 долоо хоногт л хүрэлцэнэ гэж Олон улсын эрчим хүчний агентлагийн тэргүүн мэдэгджээ.

Олон улсын эрчим хүчний агентлагийн Гүйцэтгэх захирал Фатих Бироль “Ормузын хоолойгоор дамжих газрын тос, хий болон бусад амин чухал нөөцийн нийлүүлэлт тасалдсантай холбоотойгоор үүссэн эрчим хүчний хямрал нь өмнө нь бидний өмнө тулгарсан хамгийн том хямрал” хэмээн онцолсон байна.

Энэ хямралын улмаас бензин, хий, эрчим хүчний үнэ өснө гэж тэр бээр анхааруулжээ. Фатих Биролийн үзэж байгаагаар эдийн засгийн үр дагавар улс орон бүрт харилцан адилгүй тусна, БНСУ, Энэтхэг, Пакистан, Бангладеш зэрэг орнууд эрчим хүчний хямралд илүүтэй өртөж магадгүй аж.

Түүнчлэн Ормузын хоолой дахин нээгдэхгүй бол онгоцны түлшний хомсдолын улмаас нислэгүүд цуцлагдах эрсдэлтэй хэмээн анхааруулжээ.

Эх сурвалж: Euronews

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанаар Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах...

Мэргэжлийн холбоо, үйлдвэрлэгчид хамтарч 5 аймагт арьс, шир бэлтгэн нийлүүлэх тогтолцоог эхлүүлнэ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат Монголын...

Олимпын таеквондогийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний нээлт боллоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Улаанбаатар хотноо анх удаа...