Friday, October 9, 2026

“Эрдэнэс Тавантолгой” ХК 160 мянган тонн нүүрс арилжжээ

Date:

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан 3 удаагийн амжилттай арилжаагаар 160.0 мянган тонн нүүрсийг нийт 12.7 сая ам.долларын үнийн дүнтэйгээр БНХАУ-ын боомт хүргэж өгөх нөхцөлөөр арилжаалжээ. 

1/3 коксжих нүүрс – 64.0 мянган тонн, 95.4 ам.доллароор арилжаалж нийт 6.1 сая ам.долларын үнийн дүнтэйгээр амжилттай хэлцэл хийгдсэн байна. Арилжаанд 3 оролцогч оролцжээ.

1/3 коксжих нүүрс – 32.0 мянган тонн, 74.8 ам.доллароор арилжаалж нийт 2.3 сая ам.долларын үнийн дүнтэйгээр амжилттай хэлцэл хийгджээ. Арилжаанд 5 оролцогч оролцож үнэ 6.5 ам.доллароор буюу 9.52% өссөн байна.

1/3 коксжих нүүрс – 64.0 мянган тонн, 66.1 ам.доллароор арилжаалж нийт 4.3 сая ам.долларын үнийн дүнтэйгээр амжилттай хэлцэл хийгдлээ. Арилжаанд 2 оролцогч оролцож үнэ 7.5 ам.доллароор буюу 12.8% өслөө.

2026 онд 60 удаагийн арилжаагаар 277.6 сая ам.долларын үнийн дүн бүхий 3.3 сая тонн нүүрс арилжлаа.

Үүнээс 2026 оны 1 дүгээр сард 89.9 сая ам.долларын үнийн дүн бүхий 928 мянган тонн, 2 дугаар сард 83.8 сая ам.долларын үнийн дүн бүхий 1.16 сая тонн, 3 дугаар сард 103.8 сая ам.долларын үнийн дүн бүхий 1.2 сая.тонн нүүрс борлуулсан байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Гадаад валютын улсын нөөц энэ оны IX сарын байдлаар түүхэн дээд түвшин буюу 8.9 тэрбум ам.долларт хүрчээ

Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн...

Ямааны годрон өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардагдах 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Хөрөнгө гаргах тухай” тогтоолын төслийг...

Үр тарианы 67 хувь, төмсний 83 хувийг хураагаад байна

Улсын ургацын комиссын мэдээгээр 10 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар улсын хэмжээгээр 243.3 мянган...