Sunday, May 24, 2026

Р.Чойномын нэрэмжит эсээ бичлэгийн уралдаан УИХ-ын даргын ивээл дор зохион байгуулагдана

Date:

Монгол Улсын Засгийн газрын 2026 оны 42 дугаар тогтоолоор Монгол Улсын Төрийн шагналт яруу найрагч Ринчиний Чойномын мэндэлсний 90 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэхээр шийдвэрлэсэнтэй холбогдуулан Монгол Улсын Их Хурлын даргын ивээл дор ерөнхий боловсролын сургуулийн дунд болон ахлах ангийн суралцагчдын дунд “Эх орон”, “Эрх чөлөө” сэдэвт эсээ бичлэгийн уралдааныг зарлаж байна.

Зохиолч Р.Чойномын уран бүтээлийн өв, үзэл санаа, утга зохиол дахь байр суурийг олон нийтэд сурталчлан таниулж, үндэсний соёл, оюуны өвийг хамгаалах, түгээн дэлгэрүүлэх, хүүхэд багачууд, өсвөр үеийнхнийг уран зохиолоор дамжуулан монгол орон, түүх, соёлын мэдлэг, эх оронч үзлийг төлөвшүүлэх, үндэсний бахархал, соёлын үнэт зүйлсийг бий болгох, бүтээлч сэтгэлгээ, авьяас билгийг нээн хөгжүүлэхэд уралдааны зорилго оршино.

Уралдаанд:

Дунд ангийн суралцагчид –“Эх орон” сэдэвт эсээ

Ахлах ангийн суралцагчид – “Эрх чөлөө” сэдэвт эсээгээр оролцох бөгөөд оролцогчид бүтээлээ 2026 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн дотор өөрийн сургуулиар дамжуулан аймаг, нийслэлийн Боловсролын газарт хүргүүлнэ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанаар Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах...

Мэргэжлийн холбоо, үйлдвэрлэгчид хамтарч 5 аймагт арьс, шир бэлтгэн нийлүүлэх тогтолцоог эхлүүлнэ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат Монголын...

Олимпын таеквондогийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний нээлт боллоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Улаанбаатар хотноо анх удаа...