Sunday, May 24, 2026

Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр болжээ

Date:

Иргэд ирээдүйгээ ганц улсын биш хувийн нэмэлт тэтгэврийн санд даатгах, орлогын олон эх үүсвэртэй болох тогтолцоог бүрдүүлэх зорилго бүхий Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэн дэмжээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. Энэ талаар Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир мэдээлэл хийв.

Хууль батлагдсанаар Монгол Улс бусад улс орны адил тэтгэврийн олон давхаргат тогтолцоонд шилжинэ. Хөрөнгийн зах зээлд урт хугацааны хөрөнгө оруулалтын сан бий болно, бодит мөнгөн хуримтлал бий болж, хөрөнгийн зах зээлийг дэмжинэ, хувийн тэтгэврийн сангийн үйл ажиллагаа эрх зүйн зохицуулалттай болно.

Иргэд төлсөн шимтгэлтэйгээ уялдаатай тэтгэвэр авна, олон эх үүсвэр бүхий тэтгэврийн орлоготой болно, тэтгэврийн хэмжээ нэмэгдэж, ахмад настны нийгмийн хамгаалал сайжирна, тэтгэврийн хуримтлал өвлөгдөнө. 

Аж ахуй нэг байгууллагууд ажилтнаа тогтвор суурьшилтай ажиллуулах, нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэх нөхцөл бүрдэнэ, татварын хөнгөлөлтөөр дамжуулан ажил олгогчийг урамшуулна, хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж, бүтээмжийг сайжруулна гэж үзэж байна.

Өнөөгийн байдлаар 135 мянган хүн тэтгэврийн хуримтлал санал болгож буй даатгалын болон тэтгэврийн санд хамрагдаж, 80 орчим тэрбум төгрөгийн хуримтлал бий болгожээ. Хувийн тэтгэврийн хуримтлалд хамрагдах иргэдийн оролцоо нэмэгдэж байгаа хэдий ч манай улсад энэхүү харилцааг зохицуулсан хууль эрх зүйн орчин бүрдээгүй байгаа юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанаар Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах...

Мэргэжлийн холбоо, үйлдвэрлэгчид хамтарч 5 аймагт арьс, шир бэлтгэн нийлүүлэх тогтолцоог эхлүүлнэ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат Монголын...

Олимпын таеквондогийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний нээлт боллоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Улаанбаатар хотноо анх удаа...