Sunday, May 24, 2026

Дубай-Шанхай чиглэлийн шууд нислэг сэргэж, гацсан зорчигчдыг эх оронд нь буцааж эхэлжээ

Date:

Дубай Шанхай чиглэлийн шууд нислэг сэргэж, Ойрх Дорнодын хурцадмал байдлын улмаас Арабын Нэгдсэн Эмират улсад саатаад байсан 20 мянга орчим зорчигчийг эх оронд нь буцааж эхэлжээ.

Нисэхийн байгууллагууд 3 дугаар сарын 2-ноос “аврах коридор” нээснээр Азийн чиглэлийн холын нислэгүүдийг үе шаттайгаар сэргээж эхэлсэн байна. “Emirates” компанийн EK304 дугаартай нислэгээр 300 гаруй зорчигч Шанхайд ирсэн бөгөөд тэд Ойрх Дорнодод байхдаа пуужингийн довтолгоо, түгшүүрийн дохио дунд хүнд нөхцөлд байснаа ярьжээ.

Нислэгүүд цуцлагдсанаас болж зорчигчид зочид буудлын зардал, өндөр үнэтэй дахин захиалга зэрэг санхүүгийн хүндрэлд орсон ч агаарын тээврийн компаниуд хуучин захиалгатай иргэдийг түрүүлж тээвэрлэх бодлого баримталж байна.

Бүс нутгийн агаарын орон зай эргэн нээгдэж, нислэгийн цуцлалт 36 хувиас 23 хувь болж буурсан ч тийзийн үнэ өндөр хэвээр байна. Тухайлбал, Дубай-Шанхай чиглэлийн нэг талын тийз 16,850 юаньд хүрчээ.

Эх сурвалж: Синьхуа

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанаар Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах...

Мэргэжлийн холбоо, үйлдвэрлэгчид хамтарч 5 аймагт арьс, шир бэлтгэн нийлүүлэх тогтолцоог эхлүүлнэ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат Монголын...

Олимпын таеквондогийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний нээлт боллоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Улаанбаатар хотноо анх удаа...