Sunday, May 24, 2026

НҮБ-ын Цэргийн хүчний командлагчаар ажилласан анхны монгол генералыг хүлээн авч уулзлаа

Date:

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Кипр Улс дахь НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааны Цэргийн хүчний командлагчаар ажилласан хошууч генерал Б.Эрдэнэбатыг хүлээн авч уулзлаа.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын “UNFICYP” энхийг сахиулах ажиллагааны Цэргийн хүчний командлагчаар томилогдож, дэлхийн 18 орны цэнхэр дуулгатнуудыг хоёр жил удирдсан Б.Эрдэнэбатад төр, ард түмнийхээ нэрийн өмнөөс талархал илэрхийллээ.

20 гаруй мянган монгол цэрэг дэлхийн халуун цэгүүдэд даян дэлхийн энх амгалан, аюулгүй байдлын төлөө эр зориг, тэсвэр хатуужил, авхаалж самбаа, ур чадвараа дайчлан, хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж, улс орныхоо нэр хүндийг олон улсад бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж байгааг  тэмдэглэлээ.

Манай улсын энхийг сахиулах ажиллагааны 20 гаруй жилийн түүхэнд анх удаа монгол генерал НҮБ-ын Цэргийн хүчний командлагчаар ажилласан нь монгол цэрэг дэлхийн цэрэг болсны бас нэг томоохон баталгаа гэдгийг тодотголоо.

Кипр дахь ажиллагаа нь дэлхий дахинд НҮБ-ын явуулж буй 12 энхийг сахиулах ажиллагааны нэг юм.

Хошууч генерал Б.Эрдэнэбат өмнө нь Ирак, Либери, Өмнөд Судан, Сьерра Леон зэрэг улсад энхийг сахиулах найман удаагийн ажиллагаанд үүрэг гүйцэтгэжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанаар Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах...

Мэргэжлийн холбоо, үйлдвэрлэгчид хамтарч 5 аймагт арьс, шир бэлтгэн нийлүүлэх тогтолцоог эхлүүлнэ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат Монголын...

Олимпын таеквондогийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний нээлт боллоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Улаанбаатар хотноо анх удаа...