Saturday, October 10, 2026

Э.Ариунтунгалаг ардаа 28 тамирчныг орхиж, амжилттай барианд орлоо

Date:

“Милан -Кортина 2026” Өвлийн олимпийн XXV наадмын гүйлтийн цанын эмэгтэйчүүдийн 10 км-ийн цуваа гараатай ( чөлөөт тэшилт) уралдаан Тесеро дахь гүйлтийн цанын цэнгэлдэхэд өнөөдөр боллоо.

Гараанаас нийт 111 цаначин гарснаас 108 нь барианы зурхайг давав. Бразил, Босни улсын тамирчид барианд орж чадаагүй замаасаа гарсан бол Исландын цаначин торгуулиар хасагдсан.

Монгол Улсаа төлөөлөн “Милан-Кортина 2026” олимпод оролцож буй манай цорын ганц эмэгтэй тамирчин Энхбаярын Ариунтунгалаг олимпийн хос замд хоёр дахиа хурд сорив.

Энэ удаа манай цаначин 28:38.2 амжилтаар барианд орж, 83 дугаар байрт бичигдлээ.

Э.Ариунтунгалаг маань Тайланд, Унгар (2), Грек(2), Болгар, Хорват(2), Словен (2), Аргентин(2), Литва (2), Латви, Румын, Иран, Бразил (2), Словак, Турк, Македон, Молдав, Серб, Мальт, Мексик, Босни, Исланд гээд 21 орны 28 тамирчинг ардаа үлдээжээ.

Энэ зайд Шведийн Фрида Карлссон 22:49.2 амжилтаар түрүүлж, энэ олимпоос хоёр дахь алтан медалиа зүүлээ. 26 настай Фрида өмнө нь 20 км-ийн скиатлонд түрүүлсэн юм.

Мөнгөн медалийг мөн Шведийн цаначин Эбба Андерссон хүртлээ. Эбба скиатлонд бас мөнгө авсан. Ийм шилдэг цаначидтай Шведийн баг 4х7.5 км-ийн буухиад түрүүлэх магадлал маш өндөр. Фрида гурав дахь алтаа, Эбба гурав дахь медаль, анхны алтаа зүүх биз ээ, энэ олимпоос.

Хүрэл медалийг АНУ-ын шилдэг цаначин ” Пёнчан-2018″ олимпийн алт, “Бээжин-2022” олимпийн мөнгө, хүрэл медальт Жесси Диггинс зүүлээ.

Маргааш (2.13) манай Батмөнхийн АЧБАДРАХ гүйлтийн цанын эрэгтэйчүүдийн 10 км-ийн цуваа гараатай ( чөлөөт тэшилт) уралдаанд хурьд сорино.

Ц.Энхтүвшин “Таван цагариг” сонин

Гэрэл зургийг Д.Нямбилэг

( Монголын спортын сэтгүүлчдийн холбоо)

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Гадаад валютын улсын нөөц энэ оны IX сарын байдлаар түүхэн дээд түвшин буюу 8.9 тэрбум ам.долларт хүрчээ

Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн...

Ямааны годрон өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардагдах 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Хөрөнгө гаргах тухай” тогтоолын төслийг...

Үр тарианы 67 хувь, төмсний 83 хувийг хураагаад байна

Улсын ургацын комиссын мэдээгээр 10 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар улсын хэмжээгээр 243.3 мянган...