Saturday, October 10, 2026

“Улаанбаатар трамвай” төсөл хэрэгжсэнээр жилд 101 тэрбум төгрөгтэй тэнцэхүйц шатахууны зардлыг бууруулна

Date:

Нийслэлийн автозамын түгжрэлийг бууруулж, иргэдийн амьдралын чанарыг сайжруулах, нийтийн тээврийн шинэ шийдлийг нэвтрүүлэх зорилгоор “Улаанбаатар трамвай” төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Өнөөдрийн байдлаар төслийн байгаль орчны нарийвчилсан үнэлгээний ажил 85 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна.

Төслийн хүрээнд трамвайн хоёр шугамыг төлөвлөсөн. Нэгдүгээр шугам нь Зунжин худалдааны төвөөс Сүхбаатарын талбай хүртэл 11 км урттай, нийт 16 зогсоолтой байх бол хоёрдугаар шугам нь Сүхбаатарын талбайгаас Архивын ерөнхий газар хүртэл 15 км урттай, 23 зогсоолтой байна.

“Улаанбаатар трамвай” төсөл хэрэгжсэнээр зуслангийн бүсээс Сүхбаатарын талбай хүртэл 29 минут, Сүхбаатарын талбайгаас Яармагийн бүс чиглэлд 37 минут зорчих боломж бүрдэх юм. Төсөл хэрэгжсэнээр жилд 101 тэрбум төгрөгтэй тэнцэхүйц шатахууны зардлыг бууруулах эдийн засгийн өндөр үр ашигтай гэсэн тооцоолол гарсан. Түүнчлэн хотын төвийн авто замын ачааллыг бууруулж, иргэдийн өдөр тутмын зорчих хугацааг хэмнэхийн зэрэгцээ нийтийн тээврийн найдвартай, тогтвортой сүлжээг бүрдүүлэх ач холбогдолтой юм. Эрчим хүчний хэмнэлттэй, байгальд ээлтэй нийтийн тээврийн хэрэгслийн шийдлийг Улаанбаатар хотод нэвтрүүлснээр агаарын бохирдол, дуу чимээний сөрөг нөлөөг бууруулна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Гадаад валютын улсын нөөц энэ оны IX сарын байдлаар түүхэн дээд түвшин буюу 8.9 тэрбум ам.долларт хүрчээ

Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн...

Ямааны годрон өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардагдах 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Хөрөнгө гаргах тухай” тогтоолын төслийг...

Үр тарианы 67 хувь, төмсний 83 хувийг хураагаад байна

Улсын ургацын комиссын мэдээгээр 10 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар улсын хэмжээгээр 243.3 мянган...