Saturday, October 10, 2026

Нийслэлийн 7 байршилд хөрсний ус хальж, тошин үүсжээ

Date:

Нийслэлийн дөрвөн дүүргийн хэмжээнд долоон байршилд байнгын ундаргатай булаг, хөрсний ус ихээр гарч, халиа тошин үүсэж, Геодези, усны барилга, байгууламжийн газраас шаардлагатай арга хэмжээг авч ажиллаж байна. Мөн байнгын үзлэг шалгалт хийж, иргэд ААН, айл өрхүүдийн гэр, байшин барилгын суурь усанд автах, зам мөстөж эрсдэл үүсэхээс сэргийлж байна.

2025 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн халиа тошин үүссэн байршлуудад 17 механизм, 51 ажилтан албан хаагч ажиллаж, механизмаар болон гар ажиллагаагаар суваг татах, гүүрэн гарцын гаргалгаа хоолойг нээж усыг чөлөөтэй урсгах, илүүдэл мөс тээвэрлэх, шороон хаалт хийх зэрэг ажлыг тус тус хийж гүйцэтгэн арга хэмжээ авч ажиллаж байна.

Халиа тошин үүссэн байршлууд:

  • ЧД-ийн 10-р хороо Дэнжийн 1000 нэгдүгээр суваг
  • ЧД-ийн 11,12-р хороо Дэнжийн 1000 гуравдугаар суваг
  • ЧД-ийн 13,14-р хороо Хайлаастын суваг
  • ЧД-ийн 13,14-р хороо Чингэлтэйн суваг
  • СХД-ийн 19, 27-р хороо Толгойтын суваг
  • БГД-ийн 14-р хороо Дунд голын далан (Алтай хотхон орчим)
  • СБД-ийн 14-р хороо Сэлбэ голын далан

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Гадаад валютын улсын нөөц энэ оны IX сарын байдлаар түүхэн дээд түвшин буюу 8.9 тэрбум ам.долларт хүрчээ

Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн...

Ямааны годрон өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардагдах 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Хөрөнгө гаргах тухай” тогтоолын төслийг...

Үр тарианы 67 хувь, төмсний 83 хувийг хураагаад байна

Улсын ургацын комиссын мэдээгээр 10 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар улсын хэмжээгээр 243.3 мянган...