Saturday, October 10, 2026

АТГ-т тендер, худалдан авах ажиллагаатай холбоотой гомдол олон иржээ

Date:

Авлигатай тэмцэх газрын Судалгаа шинжилгээний алба нь 2026 оны 1 дүгээр сарын 26-30-ны өдрүүдэд иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн 72 өргөдөл, гомдлыг хүлээн авч, харьяалах чиг үүргийн нэгжид хүргүүллээ.  

Хүлээн авсан өргөдөл, гомдол, мэдээллийн 69.0 хувь нь гэмт хэргийн шинжтэй бөгөөд тендер, худалдан авах ажиллагаатай холбогдох өргөдөл, гомдол зонхилжээ. Өмнөх хугацааны үлдэгдэл болон шинээр нэмэгдсэн нийт 304 өргөдөл, гомдлын 49-ийг нь шийдвэрлэж, хариуг холбогдох этгээдэд хүргүүлсэн байна.

Авлигатай тэмцэх газрын өргөдөл, гомдол хүлээн авах тусгай дугаарын утас 11-10 буюу 4 оронтой тоо руу шилжжээ. Өнгөрсөн долоо хоногт авлигыг мэдээлэх 11-10 тусгай дугаараар 186 дуудлага хүлээн авсан байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Гадаад валютын улсын нөөц энэ оны IX сарын байдлаар түүхэн дээд түвшин буюу 8.9 тэрбум ам.долларт хүрчээ

Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн...

Ямааны годрон өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардагдах 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Хөрөнгө гаргах тухай” тогтоолын төслийг...

Үр тарианы 67 хувь, төмсний 83 хувийг хураагаад байна

Улсын ургацын комиссын мэдээгээр 10 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар улсын хэмжээгээр 243.3 мянган...