Saturday, October 10, 2026

Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөл 2026 оны төлөвлөгөөгөө баталлаа

Date:

Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн байгууллагууд 2026 онд хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө, төсөл арга хэмжээг хэрэгжүүлэхэд шаардлагатай санхүүжилтээ хэлэлцэн баталлаа. Төлөвлөгөөнд тусгасан ажлын хэрэгжилтийг хагас, бүтэн жилээр тайлагнаж ажиллахыг салбар зөвлөлийн гишүүн байгууллагуудад үүрэг болгов. Богино, дунд, урт хугацааны бодлогын төлөвлөгөө болон тогтоолын төслийг мөрдүүлж ажиллахыг салбар зөвлөлийн Нарийн бичгийн дарга М.Халтарт даалгалаа.

Мөн “2026 оныг хүүхдийн болон гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх жил” болгон зарлалаа. Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн дарга А.Баяр Зөвлөлийн гишүүн байгууллагууд дундаж хурдны стандартыг батлан мөрдүүлэх, хүний эрүүл мэндийг доройтуулах, хүний халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг, хүчиндэх, гэр бүлийн хүчирхийлэл, залилах, хулгайлах гэмт хэргийн гаралтыг 15 хүртэлх хувиар бууруулахад анхааръя гэдгийг сануулж, дээрх агуулгаар төлөвлөгөөнд тодорхой төсөл арга хэмжээг хэрэгжүүлж ажиллахыг үүрэг болгосноор санал дэмжигдэж, төлөвлөгөөгөө баталлаа.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Гадаад валютын улсын нөөц энэ оны IX сарын байдлаар түүхэн дээд түвшин буюу 8.9 тэрбум ам.долларт хүрчээ

Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн...

Ямааны годрон өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардагдах 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Хөрөнгө гаргах тухай” тогтоолын төслийг...

Үр тарианы 67 хувь, төмсний 83 хувийг хураагаад байна

Улсын ургацын комиссын мэдээгээр 10 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар улсын хэмжээгээр 243.3 мянган...