Sunday, October 11, 2026

“Эрдэнэт” үйлдвэрийн архив, бичиг хэргийн ажилтнууд “ODOO ERP” системд ажиллах ур чадвараа сайжруулав

Date:

Жилийн бүрийн 12-р сарын 05-нд тохиодог “Архивчдын өдөр”-өөр Эрдэнэт үйлдвэр архив, албан хэрэг хөтлөлт хариуцсан ажилтнуудаа чадавхжуулах сургалт сургалт зохион байгуулдаг уламжлалтай. Энэ удаа Хүний нөөц, захиргааны хэлтэс, Холбоо, мэдээллийн технологи, автоматжуулалтын цех хамтран, шинээр нэвтэрч буй “Odoo ERP” систем дээр бичиг хэргийн ажилтнуудын ажиллах ур чадварыг сайжруулах арга зүйн сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулсан юм.

Эрдэнэт үйлдвэрийн Төрөлжсөн архивын мэдлэг түгээх ажлын байр – Цахим танхимд болсон энэхүү сургалт, хэлэлцүүлэгт үйлдвэрийн газрын бүх бүтцийн нэгжийн бичиг хэргийн 60 орчим ажилтан оролцлоо. Тэд уг систем дээр ажиллахад боловсруулалтын түвшинд гарч буй алдаа, баталгаажуулалтын шатанд тулгарч буй асуудлуудыг хэлэлцэж, дадлага сургалтад хамрагдсан юм.  

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Гадаад валютын улсын нөөц энэ оны IX сарын байдлаар түүхэн дээд түвшин буюу 8.9 тэрбум ам.долларт хүрчээ

Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн...

Ямааны годрон өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардагдах 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Хөрөнгө гаргах тухай” тогтоолын төслийг...

Үр тарианы 67 хувь, төмсний 83 хувийг хураагаад байна

Улсын ургацын комиссын мэдээгээр 10 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар улсын хэмжээгээр 243.3 мянган...