Sunday, October 11, 2026

“Эрдэнэт” үйлдвэрийн Засвар, механикийн завод ахмадуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ

Date:

“Эрдэнэт” үйлдвэрийн түүхт 47 жилийн ойг тохиолдуулан Засвар, механикийн заводын хамт олон тус заводод олон жил үр бүтээлтэй ажиллаж, гавьяаныхаа амралтад гарсан болон МШӨ-ийн ахмад ажилтнуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ. Хүндэтгэлийн үйл ажиллагаанд нийт 261 ахмад хүрэлцэн ирсэн бөгөөд Засвар, механикийн заводын дарга Т.Ариунсан үйл ажиллагааг нээж, заводын өргөтгөл шинэчлэл, техник, технологийн дэвшил, бүтээгдэхүүн үйлдвэрлэл, хамт олны сүүлийн үеийн амжилт бүтээлийн талаар танилцуулан, эрхэм хүндэт ахмадууддаа эрүүл энх, сайн сайхныг хүсэн ерөөл дэвшүүлэв.

 Ахмадууд өөрсдийн ажиллаж байсан цех, хэсгүүдээр зочлон, өнөөгийн үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай танилцаж, залуу ажилтнуудтай уулзан ярилцсан нь тэдэнд гүн сэтгэгдэл төрүүлсэн юм. Энэ үеэр Ахмадын зөвлөлийн дарга Ж.Оюунчимэг нийт ахмадуудынхаа өмнөөс заводын удирдлага, хамт олонд чин сэтгэлийн талархал илэрхийллээ. Мөн ахмад ажилтан, зохион бүтээгч инженер Б.Туяа, “Үйлдвэрийнхээ ойн өдөр төрөлх заводдоо зочилж, Зохион бүтээх, технологийн товчооны чадварлаг шавь нар, залуу инженерүүдийнхээ бүтээлч ажилтай танилцах үнэхээр бахархалтай байлаа” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм.

Түүнчлэн, “Таятан Фүүдс” компанийн хамт олон халуун хоолоор үйлчилж, Соёл, урлагийн цогцолборын уран бүтээлчид ая дууны мэндчилгээ өргөн, нэгж хэсгүүдийн хамт олон нь ахмадууддаа гарын бэлэг гардуулан, дурсгалын зураг татуулснаар хүндэтгэлийн үйл ажиллагаа халуун дулаан уур амьсгалаар дүүрэн боллоо.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Гадаад валютын улсын нөөц энэ оны IX сарын байдлаар түүхэн дээд түвшин буюу 8.9 тэрбум ам.долларт хүрчээ

Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн...

Ямааны годрон өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардагдах 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Хөрөнгө гаргах тухай” тогтоолын төслийг...

Үр тарианы 67 хувь, төмсний 83 хувийг хураагаад байна

Улсын ургацын комиссын мэдээгээр 10 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар улсын хэмжээгээр 243.3 мянган...