Saturday, October 10, 2026

“Эрдэнэт” үйлдвэрийн Авто тээврийн цех 11 дэх “Комацу”-гаа угсарч байна

Date:

Авто тээврийн цех өнгөрсөн жилийн хөрөнгө оруулалтаар Японы “Komatsu HD 1500-8” маркийн өөрөө буулгагч 10 техник хүлээн авсан. Тэгвэл 11 дэх нь нийлүүлэгдэх хугацаанаасаа хоёр сарын өмнө угсралтын талбайд иржээ. Энэ удаа “Трансвест Монголиа” компанийн ХАБ-ын инженер, гагнуурчид, засварчид 13 хүний бүрэлдэхүүнтэй бригад Эрдэнэт үйлдвэрт ирж, Авто тээврийн цехийн Технологийн тээврийн автомашины засварын хэсгийнхэнтэй хамтран ажиллаж байна. 11 дэх “Комацу”-гийн угсралтын ажил 95 хувийн гүйцэтгэлтэй явна, гэж тус цехийн Технологийн тээврийн автомашины засварын хэсгийн дарга С.Гантогоо мэдээллээ.

Хурд сайтай, бүтээмж өндөртэй уг техникийн хөдөлгүүрийг тэд өнөөдөр асаасан бөгөөд даац тохируулах ажил үргэлжлэн хийгдэнэ. Энэхүү өөрөө буулгагч нь 142 тонны даацтай, хамгийн сүүлийн үеийн техникийн үзүүлэлттэй, 360 градусын камертайгаараа онцлог.

Мөн операторын тав тух, аюулгүй байдлыг бүрэн хангасан, техникийн бүх мэдээллийг хиймэл дагуулын хяналтын системээр дамжуулдаг мэдээллийн технологи бүхий техник юм. Ийнхүү хугацаанаасаа хоёр сарын өмнө нийлүүлэгдсэн нь Эрдэнэт үйлдвэрийн төлөвлөгөөний биелэлтэд чухал нөлөө үзүүлнэ гэж мэргэжилтнүүд үзэж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Гадаад валютын улсын нөөц энэ оны IX сарын байдлаар түүхэн дээд түвшин буюу 8.9 тэрбум ам.долларт хүрчээ

Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн...

Ямааны годрон өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардагдах 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Хөрөнгө гаргах тухай” тогтоолын төслийг...

Үр тарианы 67 хувь, төмсний 83 хувийг хураагаад байна

Улсын ургацын комиссын мэдээгээр 10 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар улсын хэмжээгээр 243.3 мянган...