Saturday, October 10, 2026

“Аюулгүй ажиллагаанд авхаалжтай хандацгаая” тэмцээнд оролцогчдод талархал, хамгаалах хэрэгсэл гардуулав

Date:

Эрдэнэт үйлдвэрийн бүтцийн нэгжүүдийн дунд “Алтан бамбай” аврах ажиллагааны тэмцээний хүрээнд зохион байгуулсан “Аюулгүй ажиллагаанд авхаалжтай хандацгаая” уралдааны оролцогчдод өнөөдөр талархал, хамгаалах хэрэгсэл гардууллаа.

ХАБЭА-н хэлтсээс үйлдвэрийн газрын бүтцийн нэгжийн ажилтнуудад аюулгүй ажиллагааны зөв дадал хандлагыг эзэмшүүлэх, түгээн дэлгэрүүлэх, ХЭМАБ-ын оролцоог сайжруулах, төлөвшүүлэх зорилгоор зарласан сарын аян гурван үе шаттай амжилттай явагдаж өндөрлөсөн. Эхний шатанд сонсгол хамгаалах хэрэгслийг зөв хэрэглэж хэвших, хоёрдугаар шатанд “Аюулгүй ажиллагаанд авхаалжтай хандацгаая” хөгжөөнт буухиа тэмцээн хэлбэрээр, сүүлийн шатанд “Хамгаалах хувцас хэрэгслийн зөв хэрэглээ” сэдэвт видео контент бүтээж оролцогчид өрсөлдсөн юм. Энэхүү тэмцээнд нийт 46 оролцогч өрсөлдсөн бөгөөд ХЭМАБ-ын тайлангийн хурлын үеэр шилдгүүдэд шагналыг гардуулсан. Энэ удаа Байгаль орчин, ногоон хөгжлийн мэргэжилтэн Н.Мөнгөншагай, Баяжуулах үйлдвэрийн Урвалжийн хэсгийн ээлжийн мастер Г.Амармэнд, гагнуурчин Б.Мөнхтулга, Засвар,угсралтын цехийн засварчин О.Баатархүү, Авто тээврийн цехийн ажилтан О.Тэмүүжин, Аж ахуй, үйлчилгээний цехийн угтагч хүлээн авагч М.Цэрэнханд нарын 40 ажилтанд талархал дэвшүүлж, хамгаалах хэрэгслээр урамшуулав.  

ХАБЭА-н хэлтсийн дарга Д.Мөнхболд ХЭМАБ-ын үйл ажиллагааг айдас түгшүүрээр бус урам зоригоор удирдах, ажлын байрны хяналт шалгалтыг ярилцах, анхааруулах, магтан сайшаах хэлбэрээр явуулж, нөлөөлөл үзүүлэх арга барилыг сонгох нь илүү үр дүнтэйг энэ үеэр онцолж, аянд оролцогчдод талархал илэрхийлж баяр хүргэсэн юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Гадаад валютын улсын нөөц энэ оны IX сарын байдлаар түүхэн дээд түвшин буюу 8.9 тэрбум ам.долларт хүрчээ

Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн...

Ямааны годрон өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардагдах 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Хөрөнгө гаргах тухай” тогтоолын төслийг...

Үр тарианы 67 хувь, төмсний 83 хувийг хураагаад байна

Улсын ургацын комиссын мэдээгээр 10 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар улсын хэмжээгээр 243.3 мянган...