Thursday, January 8, 2026

Ерөнхий сайд Г.Занданшатар Хөвсгөл аймагт ажиллаж байна

Date:

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар өнөөдөр (2026.01.05) Хөвсгөл аймагт ажиллаж байна.

Тэрээр тус аймгийн төрийн албан хаагчидтай уулзаж, Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого, шийдвэр болон Засгийн газрын 300 хоногийн ажлын төлөвлөгөө, Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг танилцуулав.

Уулзалтад төрийн 63 байгууллагын 210 албан хаагч оролцож, санал хүсэлтээ уламжиллаа. Тухайлбал Мөрөн сумын Засаг дарга Х.Тайванбаяр үерийн хамгаалалтын далан барих ажлын санхүүжилтийг шийдвэрлэж өгөх хүсэлт тавив. 2010-2024 оны хооронд тус суманд нийт 8 удаагийн томоохон үер бууж, 400-900 сая төгрөгийн хохирол амссан байна. Гэвч 15.4 км урттай үерийн хамгаалалтын далан барихад шаардагдах санхүүжилт шийдэгдэлгүй өнөөдрийг хүрчээ. Ерөнхий сайд Г.Занданшатар 2027 оны төсөвт зардлыг нь тусгуулах, орон нутаг болон салбарын яам хамтарч ажиллахыг газар дээр нь үүрэг болгов.

Мөн Хөвсгөл нуурыг түшиглэж Найрамдал-2 зуслангийн бүтээн байгуулалтын ажил газрын маргааны улмаас удааширч гацсан. Тэгвэл зуслангийн бүтээн байгуулалтыг ирэх онд эхлүүлэхээр болсныг Ерөнхий сайд танилцуулав.

Хөвсгөл аймаг 137 мянган хүн амтай. Аялал жуулчлалын алтан гурвалжин гэж нэрлэдэг гурван аймгийн нэг. Тиймээс Засгийн газраас аялал жуулчлалын цогц бодлого хэрэгжүүлэхээр төлөвлөснийг Ерөнхий сайд Г.Занданшатар уулзалтын үеэр онцоллоо. Өнгөрсөн онд аялал жуулчлалын идэвхтэй улиралд буюу 6-10 дугаар сард гадаад, дотоодын нийт 157562 жуулчин Хөвсгөл аймгийг зорин иржээ.

Ерөнхий сайд Г.Занданшатар үдээс хойш тус аймгийн Шинэ-Идэр суманд ажиллана.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

“Улаанбаатар Арена” төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлнэ

Төслийг хэрэгжүүлэхдээ холбогдох хууль, журмыг баримтлан ажиллахыг Тэргүүн шадар...

Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажил эхэллээ

Монгол Улсын Их Хурлын 2025 оны 11 дүгээр сарын...

Гадаад валютын нөөц 7 тэрбум ам.долларт хүрлээ

Монгол Улсын уул, уурхайн бүтээгдэхүүний экспорт эрчимтэй өсөж эхэлсэн...

Ерөнхий сайд Г.Занданшатар аймаг, нийслэлийн ИТХ-ын дарга, Засаг дарга нартай хийсэн цахим хуралд оролцлоо

“Эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлж, үр өгөөжийг бодитоор хүргэх 300...