Saturday, October 10, 2026

Их хэмжээний байгалийн чулуу хилээр хууль бусаар гаргах гэж байсныг илрүүлжээ

Date:

Сайншанд дахь гаалийн газрын харьяа “Чойр” гаалийн салбарын хяналтын бүсэд оруулсан гурван машин 140 тонн буюу 76 шуудай жоншийг “С” гэх компани энэ сарын 9-ны өдөр Сайншанд дахь гаалийн газарт бүрдүүлэлт хийхээр мэдүүлжээ. Тус гаалийн газрын байцаагчид тухайн компаний мэдүүлэгт үндэслэн хяналт шалгалт хийхэд 21 шуудай жоншны доор их хэмжээний олон өнгийн хэлбэр дүрстэй байгалийн чулуу нуусан байсныг илрүүлсэн байна.

Дээрх 76 шуудай жоншийг тус талбай дээр нэг бүрчлэн задалж нарийвчилсан шалгалт хийхэд 61 төрлийн нийт 30.3 тонн байгалийн чулууг улсын хилээр хууль бусаар гаргах зорилготой нуусан, гэмт хэргийн шинжтэй үйлдэл байх тул харьяаллын дагуу прокурорын зөвшөөрлөөр цагдаагийн байгууллагад шалгуулахаар шилжүүлээд байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Гадаад валютын улсын нөөц энэ оны IX сарын байдлаар түүхэн дээд түвшин буюу 8.9 тэрбум ам.долларт хүрчээ

Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн...

Ямааны годрон өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардагдах 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Хөрөнгө гаргах тухай” тогтоолын төслийг...

Үр тарианы 67 хувь, төмсний 83 хувийг хураагаад байна

Улсын ургацын комиссын мэдээгээр 10 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар улсын хэмжээгээр 243.3 мянган...