Saturday, October 10, 2026

Дэлхий дахинд хэрэгжиж буй мега төслүүд

Date:

Өнөөдрийн байдлаар дэлхий даяар 100 тэрбум ам.доллароос дээш өртөгтэй нийт есөн төсөл хэрэгжиж байгаагийн дөрөв нь Персийн булангийн бүс нутагт төвлөрчээ. Тухайлбал, Саудын Арабын “Неом”, “The Line”, Хаан Абдуллагийн нэрэмжит Эдийн засгийн хот, мөн Кувейтийн “Silk City” зэрэг томоохон бүтээн байгуулалтууд багтаж байна.

Өртөг, цар хүрээгээрээ эдгээрийг давсан төсөл нь Европын Холбооны 600 тэрбум ам.долларын санхүүжилттэй “Транс-Европын тээврийн сүлжээ” юм. Энэхүү төсөл нь тив дамнасан авто зам, төмөр зам, боомт, ложистикийн дэд бүтцийг нэгтгэсэн, стратегийн ач холбогдол бүхий бүтээн байгуулалт аж.

Барилгын салбарын судалгаа, шинжилгээний 1Build, International Construction Magazine болон Construction Review компанийн таамаглалаар ойрын хугацаанд 1 их наяд ам.долларын өртөгтэй төсөл хэрэгжих төлөвтэй байгаа нь салбарын түүхэнд шинэ босго тогтоохоор байгаа аж.

Нөгөө талаас Персийн булангийн бүс нутагт зарим төслийн хэрэгжилт саатах, дахин төлөвлөх явдал ажиглагдаж байна. Тухайлбал, GCC-ийн төмөр замын төсөл тодорхой хугацаанд түр зогссоны дараа дахин сэргэсэн бол “Дубайланд” аялал жуулчлалын цогцолборын төсөл хэсэгчлэн цуцлагдаад байгаа гэнэ. 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Гадаад валютын улсын нөөц энэ оны IX сарын байдлаар түүхэн дээд түвшин буюу 8.9 тэрбум ам.долларт хүрчээ

Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн...

Ямааны годрон өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардагдах 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Хөрөнгө гаргах тухай” тогтоолын төслийг...

Үр тарианы 67 хувь, төмсний 83 хувийг хураагаад байна

Улсын ургацын комиссын мэдээгээр 10 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар улсын хэмжээгээр 243.3 мянган...