Sunday, May 24, 2026

Монгол консерватив намын даргаар Б.Сайнбаяр сонгогдлоо

Date:

Монгол Улсад ардчилсан үзэл санааг дэлгэрүүлэх, өөрийн гэсэн үзэл баримтлал, онол номоо танилцуулсан Монгол консерватив намыг мэдэх хүн олон бий. Тэгвэл тус намын үндэсний их хуралдайн ээлжит хоёрдугаар Их хурал 2025 оны арванхорёдугаар сарын 13-ны өдөр болж намын үндсэн дүрэм, цаашид хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөгөө хэлэлцжээ.

Энэ үеэр тус намын дарга Н.Дашдаваа өөрийн хүсэлтээр ажлаа өгч Намын даргын сонгуульд Монгол консерватив намын Баянгол дүүргийн дарга О.Тамир, Монгол консерватив намын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Сайнбаяр нар өрсөлдөж Б.Сайнбаяр намын гишүүдийн олонхийн дэмжлэг авч Монгол консерватив намын даргаар сонгогдсон байна.

Ташрамд дурдахад Монгол консерватив нам Их хурлаа зохион байгуулсан нь “дүрэмдээ өөрчлөлт оруулах, удирдлагын багаа шинэчилж, цаашид улс төрийн үйл ажиллагаагаа идэвхжүүлэх” зорилготой юм байна. Түүнчлэн ээлжит хуралдааны Тэргүүлэгчдээр Монгол консерватив намын Нийслэлийн намын дарга Б.Энхбаяр, Архангай аймгийн дарга Д.Гантөмөр, намын ахмад гишүүн Д.Чулуун нар сонгогдон ажиллаж, намын гишүүд Хяналтын зөвлөлдөх зөвлөлийн гишүүд болон Үндэсний бага хуралдайн гишүүдийг шинээр сонгожээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанаар Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах...

Мэргэжлийн холбоо, үйлдвэрлэгчид хамтарч 5 аймагт арьс, шир бэлтгэн нийлүүлэх тогтолцоог эхлүүлнэ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат Монголын...

Олимпын таеквондогийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний нээлт боллоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Улаанбаатар хотноо анх удаа...