Sunday, October 11, 2026

Мухаммед Хайдар Дулатын “Эр зоригийн шашдир” монгол хэлээр хэвлэгдэн гарлаа

Date:

“Жиком пресс” хэвлэлийн газраас эрхлэн гаргасан Цагаадайн улс болон Моголстаны түүхийг өгүүлсэн Мухаммед Хайдар Дулатын “Эр зоригийн шашдир” (Тарих-и Рашиди) номын нээлт “Чингис хаан” үндэсний музейн номын санд 2025 оны 12-р сарын 11-нд болж өнгөрлөө.

Номын зохиогч Мухаммед Хайдар нь Цагаадайн хант улсын төрийн зүтгэлтэн, түүхч хүн бөгөөд бүтээлдээ Цагаадай хан, түүний залгамжлагч хангуудын түүх, тэдний байлдан дагуулал, ариун дайн, аян дайн, улс доторх аж амьдрал, хан суудлын төлөөх тэмцэл, тухайн үед болсон үйл явдлуудыг ойрын эх сурвалжаас авсан болон зохиогч өөрөө зарим үйл хэрэгт оролцож явснаа дэлгэрэнгүй бичжээ.

Түүхэн ач холбогдолтой сурвалж бичгийг Монгол Улсын Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн орчуулагч Т.Султан оюун бодлоо чилээн орчуулж, шинэ баримтуудыг монгол уншигчдадаа нээж өгсөн байна.

Түүхэн бүтээлийг баринтаглаж, түмэн олонд түгээн дэлгэрүүлэхэд УИХ-ын дарга Н.Учрал дэмжлэг үзүүлжээ. Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч На.Болд уг номын редактороор ажилласан байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Гадаад валютын улсын нөөц энэ оны IX сарын байдлаар түүхэн дээд түвшин буюу 8.9 тэрбум ам.долларт хүрчээ

Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн...

Ямааны годрон өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардагдах 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Хөрөнгө гаргах тухай” тогтоолын төслийг...

Үр тарианы 67 хувь, төмсний 83 хувийг хураагаад байна

Улсын ургацын комиссын мэдээгээр 10 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар улсын хэмжээгээр 243.3 мянган...