Sunday, October 11, 2026

Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг энэ сард багтаан УИХ-д өргөн барихаар ажиллаж байна

Date:

Эдийн засгийн хөгжлийн зөвлөлийн ээлжит хурал өнөөдөр болж, Эдийн засгийн эрх чөлөөний тухай багц хуулийн төслийг хэлэлцлээ. Тус хуралд Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар оролцож үг хэлэхдээ,

-Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл” болон Монгол Улсын 2026 оны төсөв батлагдсан. Эдгээр бодлогын баримт бичиг нь эдийн засгаа төрөлжүүлэх, хувийн хэвшлийн орон зайг бодитоор нэмэгдүүлэх, баялаг бүтээгчдээ дэмжихэд чиглэсэн Засгийн газрын “Шинэ итгэл, Эрс шинэтгэл” бодлого юм. Ирэх таван жилийн үндсэн чиглэлд “Төрийн оролцоог багасгаж, бизнесийн орчныг хөнгөвчилж, баялаг бүтээгчдийн бүтээмжийг өсгөх” чиглэлд тодорхой ажлуудыг тусгасан гэдгийг тэмдэглээд “Эдийн засгийн эрх чөлөөний тухай” хуулийн төслийг Эдийн засаг, хөгжлийн яамнаас боловсруулж, олон нийтийн хэлэлцүүлэг зохион байгуулж санал, зөвлөмжийг хуулийн төсөлд тусган ажиллаж байгааг онцоллоо. 3асгийн газрын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, бодлого, судалгаа, зөвлөмж боловсруулах, төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулах зорилготой Эдийн засгийн хөгжлийн зөвлөлийн гишүүдийн санал, зөвлөмжийг нэгтгэн боловсруулж хуулийн төсөлд тусган, эргэж танилцуулахаар тус хурлаас шийдвэрлэлээ.

Хуулийн төсөлд олон улсын байгууллага, хөгжлийн түнш, мэргэжлийн холбоод, бизнесийн зөвлөл, танхимууд, төрийн байгууллага, гадаад, дотоодын байгууллагуудаас нийт 642 санал ирүүлээд байна. “Эдийн засгийн эрх чөлөөний тухай” хуулийн төслийг энэ онд багтаан УИХ-д өргөн мэдүүлэхээр ажиллаж байна. Хуулиар бизнесийн үйл ажилллагаа явуулах эрхийг бүрэн хангана гэж Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр хэллээ. 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Гадаад валютын улсын нөөц энэ оны IX сарын байдлаар түүхэн дээд түвшин буюу 8.9 тэрбум ам.долларт хүрчээ

Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн...

Ямааны годрон өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардагдах 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Хөрөнгө гаргах тухай” тогтоолын төслийг...

Үр тарианы 67 хувь, төмсний 83 хувийг хураагаад байна

Улсын ургацын комиссын мэдээгээр 10 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар улсын хэмжээгээр 243.3 мянган...