Sunday, May 24, 2026

Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрыг Засгийн газрын тохируулагч агентлаг болгох саналыг хэлэлцлээ

Date:

Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрыг Монгол Улсын Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээнд Засгийн газрын тохируулагч агентлаг болгох талаар УИХ-ын тогтоолын төсөл боловсруулж, Засгийн газрын хуралдаанд танилцуулахаар шийдвэрлэлээ.

Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар нь хуулиар олгогдсон чиг үүргээ хэрэгжүүлэхэд орон тоо цөөн, орон нутагт салбар нэгжгүйн улмаас орон нутгийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүрч үйлчилж чадахгүй байна. Иймээс хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлаарх салбар дундын уялдааг хангах агентлагийн үйл ажиллагааг сайжруулах зорилгоор агентлагийг Монгол Улсын Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээний тохируулагч агентлаг болгох саналыг хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй 21 төрийн бус байгууллагын төлөөлөл Ерөнхий сайдтай уулзах үеэрээ тавьсан юм.

Ерөнхий сайдын харьяанд ажиллах тохируулагч агентлагийн бүтэц, чадавхыг бүрдүүлэх зорилтын хүрээнд аймаг, дүүрэг бүрд хөгжлийн бэрхшээлтэй иргэний асуудал хариуцсан нийт 63 албан хаагчийг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт шинээр ажиллуулна. Хуулийн хэрэгжилт сайжрах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үзүүлэх эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын үйлчилгээний чанар, хүртээмж нэмэгдэнэ. Мөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн салбар комиссын үйл ажиллагааг тогтворжуулах, сайжруулах, хөгжлийн бэрхшээлийг эрт илрүүлэх, оношилгоо, дэмжлэгийн тогтолцоог бэхжүүлэхэд тустай гэж үзэж байна. 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанаар Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах...

Мэргэжлийн холбоо, үйлдвэрлэгчид хамтарч 5 аймагт арьс, шир бэлтгэн нийлүүлэх тогтолцоог эхлүүлнэ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат Монголын...

Олимпын таеквондогийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний нээлт боллоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Улаанбаатар хотноо анх удаа...