Monday, October 12, 2026

Хүн ам, орон сууцны завсрын тооллого зохион байгуулж байна

Date:

Үндэсний статистикийн хорооноос хүн ам, орон сууцны завсрын тооллогыг зохион байгуулж байна. Энэхүү тооллогыг иргэдийн төрд байгаа мэдээллийг ашиглан зохион байгуулж байгаа юм. Монгол Улсын иргэн та http://www.2025.mn цахим хуудас болон “E-Mongolia” системээр нэвтэрч Хүн ам, орон сууцны завсрын тооллогодоо хамрагдах боломжтой.

Мэдээллийг нь тодруулах шаардлагатай иргэдтэй 2025 оны 12-р сарын 15-ны өдрийг хүртэл 7015-1212 утсаар холбогдож байгаа юм.

Гадаад улсад ажиллаж, амьдарч байгаа иргэд http://www.citizen.2025.mn цахим хуудсаар хандаж, тооллогодоо хамрагдах боломжтой.

Монгол Улсын иргэн та Хүн ам, орон сууцны тооллогодоо идэвхтэй хамрагдаарай.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Гадаад валютын улсын нөөц энэ оны IX сарын байдлаар түүхэн дээд түвшин буюу 8.9 тэрбум ам.долларт хүрчээ

Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн...

Ямааны годрон өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардагдах 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Хөрөнгө гаргах тухай” тогтоолын төслийг...

Үр тарианы 67 хувь, төмсний 83 хувийг хураагаад байна

Улсын ургацын комиссын мэдээгээр 10 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар улсын хэмжээгээр 243.3 мянган...