Sunday, October 11, 2026

748.8 мянган тонн нүүрс биржээр арилжлаа

Date:

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан 6 удаагийн арилжаагаар 748.8 мянган тонн нүүрс 47.3 сая ам.долларын үнийн дүнтэйгээр БНХАУ-ын боомт хүргэж өгөх нөхцөлөөр амжилттай арилжааллаа.
Үүнд:

✅Баяжуулсан 1/3 коксжих нүүрс- Ганцмод боомтоор 19.2 мянган тонн, 95.7 ам доллароос  дуудаж, 117.7 ам.доллароор арилжаалж 2.3 сая ам.долларын үнийн дүнтэйгээр амжилттай хэлцэл хийгдлээ.

✅Баяжуулсан эрчим хүчний нүүрс – Ганцмод боомтоор 25.6 мянган тонн, 51.40 ам.доллароос дуудаж, 57.1 ам.доллароор арилжаалж 1.5 сая ам.долларын үнийн дүнтэйгээр амжилттай хэлцэл хийгдлээ.

✅Эрчим хүчний нүүрс – Мандал боомтоор 256.0 мянган тонн, 48.90 ам.доллароос үнэ дуудаж, 48.90 ам.доллароор арилжаалж 12.5 сая ам.долларын үнийн дүнтэйгээр амжилттай хэлцэл хийгдлээ.

✅1/3 коксжих нүүрс- Ганцмод боомтоор 64.0 мянган тонн, 96.80 ам.доллароос үнэ дуудаж 114.80 ам.доллароор арилжаалж 7.3 сая ам.долларын үнийн дүнтэйгээр амжилттай хэлцэл хийгдлээ.

✅1/3 коксжих нүүрс- Ганцмод боомтоор 128.0 мянган тонн, 96.80 ам.доллароос үнэ дуудаж 98.80 ам.доллароор арилжаалж 12.6 сая ам.долларын үнийн дүнтэйгээр амжилттай хэлцэл хийгдлээ.

✅Эрчим хүчний нүүрс- Ганцмод боомтоор 256.0 мянган тонн, 43.50 ам.доллароос үнэ дуудаж, 43.50 ам.доллароор арилжаалж 11.1 сая ам.долларын үнийн дүнтэйгээр амжилттай хэлцэл хийгдлээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Гадаад валютын улсын нөөц энэ оны IX сарын байдлаар түүхэн дээд түвшин буюу 8.9 тэрбум ам.долларт хүрчээ

Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн...

Ямааны годрон өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардагдах 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Хөрөнгө гаргах тухай” тогтоолын төслийг...

Үр тарианы 67 хувь, төмсний 83 хувийг хураагаад байна

Улсын ургацын комиссын мэдээгээр 10 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар улсын хэмжээгээр 243.3 мянган...