Tuesday, October 28, 2025

П.Эрхэмбаяр: Ерөнхийлөгч, УИХ-ын дарга хэн ч байсан Цэцэд заадаг, нөлөөлдөг, загнадаг байж болохгүй

Date:

Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдааны эргэн тойронд болж буй үйл явдал, Цэцэд маргаан шийдвэрлэх процессын талаар хуульч, өмгөөлөгч П.Эрхэмбаярын байр суурийг хүргэж байна.

-Цэцийн маргаан маш хурдан үүссэн гэдэг асуудал яригдаж байна. Цэц дээр хоёр асуудал яригдах ёстой. Нэгдүгээрт, иргэдийн өргөдөл, хоёрдугаарт, хүсэлт. Эрх бүхий албан тушаалтнуудаас буюу Монгол Улсын Ерөнхийлөгч, УТХ-ын гишүүн, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүний гаргасан хүсэлтийг Цэц даруй хүлээн авч хэлэлцэх ёстой байдаг.

Яагаад яаралтай хэлэлцэж байгаа вэ гэхээр 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр нэг заалт орсон. Ерөнхий сайд огцорсноор 30 хоногийн дотор дараагийн Ерөнхий сайдыг томилж чадахгүй маргавал Ерөнхийлөгч УИХ-ыг тараах үүрэгтэй. Эрхтэй биш үүрэгтэй. Энэ бол Монголын Улсын үндэсний аюулгүй байдлын маш том хонх. Үүнийг иргэд ойлгохгүй байна. Энэ бол тогтолцоо. Үүнийг улстөржүүлж байна. Хөндлөнгийн хүмүүс орж ирж маш их ярьж байна. Ийм зүйл байж болохгүй. Үндсэн хуулийн цэцийг хуулийн хүрээнд ажлыг нь хийлгэх ёстой. Улс төртэй хольж болохгүй.

УИХ-ын гишүүдийн өөрсдийнх нь яриад байгаа парламентын ардчилал гэдэг зүйл нуран унахад бэлэн болчихоод байна. Тэгээд үүнийгээ Үндсэн хуулийн цэц нөлөөнд автаж хурлыг маш хурдан зарлаж хуралдууллаа гэдэг байдлаар тайлбарлаж, олон нийтийг төөрөгдөлд автуулж болохгүй.

Үндсэн хуулийн цэцийн гишүүнээс татгалзан гарах нь хэн нэгний дур зоргоор шийдэгддэг асуудал биш. Тэнд байгаа гишүүдээс татгалзаж гарахад хуульд заасан дөрвөн үндэслэл хэрэгтэй. Нэгдүгээрт, маргагч талуудтай хамаатан, төрөл садангийн холбоотой, хоёрдугаарт, захиргааны шүүх, иргэний шүүхээр тухайн маргаантай холбоотой асуудалд Цэцийн гишүүн оролцож яваад, хоёр жилийн хугацаа дуусаагүй бол, гуравдугаарт, Цэцийн гишүүн одоо маргах гэж байгаа асуудлаараа олон нийтийн сүлжээнд түрүүлээд сэтгэгдлээ илэрхийлсэн бол татгалзаж болно. Эдгээр асуудал байхгүй бол Цэцийн гишүүнээс татгалзах саналыг Цэц хүлээж авахгүй.

Цэцийн танхимд Ерөнхийлөгч байна уу, УИХ-ын дарга байна уу, хэнд ч хамаагүй. Гагцхүү Цэцийн даргын үгэнд захирагдаж, Үндсэн хууль зөрчсөн гэх тухайн маргааныг авч хэлэлцдэг. Үүнийг хэн нэгэн дур зоргоороо, хуульч бус этгээдүүд бөөнөөрөө очоод бусад байдлаар Цэцийн гишүүдэд нөлөөлөхийг хориглоно гэсэн хуулийн заалт бий.

Үндсэн хуулийн цэцийн хуралдааныг яаралтай зарлачихлаа, Цэцийн гишүүдийг Ерөнхийлөгч томилсон учир, Цэцийн гишүүдийн гурвыг нь УИХ-аас томилчихсон учир татгалзан гарч байна, Цэц ажлаа хийж чадахгүй байна гэдэг асуудлыг тавьж, гуйвуулж олон нийтэд мэдээлж, хуульч биш УИХ-ын гишүүд, хуульч биш этгээдүүд, хуульч гэдэг статусаар албан тушаалд очсон субъектууд дур зоргоороо тайлбарладаг юм биш.

Цэц ажлаа хийж байгаа. Цэцийг ажлыг нь хийлгэ. Цэцэд заадаг, нөлөөлдөг, загнадаг, Цэцийн хуралдааны танхим дотор Цэцийн гишүүний, хуралдаан даргалагчийн үгэнд орохгүй байж болохгүй.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Генерал Ж.Болдыг ЦЕГ-ын даргаар томилжээ

Засгийн газар ээлжит бусаар хуралдаж байна. Өнгөрсөн баасан гаригт...

Бортээгийн орд дахь “Админерал” ХХК-ийн баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагааг зогсоожээ

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг Таван толгойн ордын Бортээгийн...

“Говь” ХК-ийн хэлбэрээ өөрчилж, ХХК болох үйл ажиллагааг СЗХ-ноос зогсоожээ

“Говь” ХК нь 2025 есдүгээр сарын 08-ны өдөр хэлбэрээ...

Татварын ерөнхий газрын даргаар С.Төгсжаргалыг томиллоо

Засгийн газрын 2025 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн...