Sunday, May 24, 2026

Шөнийн цагаар нарны эрчим хүчийг хуримтлуулах толин хиймэл дагуулын сүлжээг зохион бүтээжээ

Date:

Калифорнид төвтэй “Reflect Orbital” стартап нь нарны тусгалын чиглэлийг өөрчилж, дэлхий дээрх тодорхой цэгүүдэд тусгах замаар шөнийн цагаар эрчим хүч хуримтлуулах хиймэл дагуулын сүлжээг бүтээж байгаагаа зарлалаа. Компанийн гүйцэтгэх захирал Бен Новакийн тодорхойлсноор, уг шинэ технологи нь нарны цахилгаан станцуудыг шөнийн цагаар ч тасралтгүй эрчим хүчээр хангах, алслагдсан бүсийн бүтээн байгуулалт болон хөдөө аж ахуйн гэрэлтүүлэг зэрэгт шинэ боломжуудыг нээх гэнэ.  

Төслийг хэрэгжүүлэхийн тулд компани хөрөнгө оруулагчдаас санхүүжилтийг амжилттай татсан бөгөөд 2026 онд туршилтын хиймэл дагуул хөөргөхөөр АНУ-ын Харилцаа холбооны комиссоос зөвшөөрөл хүсээд байгаа аж. Тодруулбал, 2026 оны хавар “Earendil-1” нэртэй анхны туршилтын хиймэл дагуулыг дэлхийн 10 байршилд хөөргөхөөр төлөвлөжээ. Цаашлаад тус компани 2030 он гэхэд 4000 орчим хиймэл дагуулыг дэлхийн нам тойрог зам буюу 625 км өндөрт байрлуулж, нар жаргасны дараа болон мандахаас өмнө нарны цахилгаан станцуудыг цэнэглэж, эрчим хүчний оргил ачааллын үед нэмэлт нөөц үүсгэх зорилт тавьсан байна.  

Хэдийгээр уг төсөл нь эрчим хүчний салбарт дэвшилт авчрах боломжтой ч эрдэмтэд, одон орон судлаачид уг санааг хүчтэй шүүмжилж байгаа аж. Рубиний Одон орон, дуран авайн ахлах эрдэмтэн Энтони Тайсон “эдгээр хиймэл дагуулаас тусах гэрлийн туяа нь сарны гэрлээс хэд дахин хурц байх тул амьтдын шөнийн байгалийн амьдралын циклийг алдагдуулах, мөн гэрлийн бохирдолгүй шөнийн тэнгэрт түшиглэдэг орчин үеийн, гадаргад суурилсан оптик астрономийн дэвшлийг үгүй хийж болзошгүй” гэж анхааруулсан байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанаар Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах...

Мэргэжлийн холбоо, үйлдвэрлэгчид хамтарч 5 аймагт арьс, шир бэлтгэн нийлүүлэх тогтолцоог эхлүүлнэ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат Монголын...

Олимпын таеквондогийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний нээлт боллоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Улаанбаатар хотноо анх удаа...