Sunday, May 24, 2026

Цанхийн зүүн уурхайн гэрээт компаниудад хөндлөнгийн аудит хийжээ

Date:

Тогтвортой хөгжлийн шалгуурыг хангаж хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулж, менежментийн тогтолцоог сайжруулах зорилгоор “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Цанхийн зүүн уурхайн гэрээт компаниуд болох “Ти Ти Жи Ви Си Өү” ХХК, “Нормаунт” ХХК болон “Кэй Эй Майнинг” ХХК-д Нэгдсэн менежментийн тогтолцооны стандартуудын хөндлөнгийн аудитыг 2025 оны 09 дүгээр сарын 18-ны өдрөөс 10 дугаар сарын 01-ний өдөр хийж гүйцэтгэжээ.

Энэ удаагийн Нэгдсэн менежментийн тогтолцооны стандартуудын хөндлөнгийн аудитыг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн бэлтгэсэн Тэргүүлэх аудиторууд хийж гүйцэтгэсэн байна. 

Хөндлөнгийн аудитад хамрагдсан компаниуд цаашид аудитын үр дүнгээс гарсан анхаарах асуудлыг залруулах хариу арга хэмжээний төлөвлөгөө боловсруулан ажиллах бөгөөд хөдөлмөрийн аюулгүй байдлыг ханган ажиллах, байгаль орчинд нөлөөлөх сөрөг нөлөөг бууруулах, хөрс хуулалт, нүүрс олборлох ажил үйлчилгээг тасралтгүй сайжруулах үйл явц юм.

Олон улсын ISO 9001:2015 Чанарын менежментийн тогтолцооны стандарт, ISO 45001:2018 Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн менежментийн тогтолцооны стандарт, ISO14001:2015 Байгаль орчны менежментийн тогтолцооны стандартыг үндсэн үйл ажиллагаанд нутагшуулах ажлын хүрээнд Эрдэнэс Тавантолгой төслийн нийт компаниуд үйл ажиллагааны уялдаа холбоог тогтмол сайжруулах юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанаар Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах...

Мэргэжлийн холбоо, үйлдвэрлэгчид хамтарч 5 аймагт арьс, шир бэлтгэн нийлүүлэх тогтолцоог эхлүүлнэ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат Монголын...

Олимпын таеквондогийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний нээлт боллоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Улаанбаатар хотноо анх удаа...