Sunday, October 11, 2026

Иргэд “Хотула” аппликейшнийг гар утсандаа суулгаснаар виртуал карт үүсэж, нүүрсээ авна

Date:

НИТХ-ын Ээлжит бус VII хуралдаан эхэллээ. Хуралдаанаар

  • Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлэх ажил, арга хэмжээ
  • Улаанбаатар хотын өвөлжилтийн бэлтгэл ажлын явц, тулгамдсан асуудал
  • Нийслэлийн 2026 оны хөгжлийн төлөвлөгөө батлах тухай
  • Нийслэлийн 2025 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
  • 800 айлын орон сууцны талаар авах зарим арга хэмжээ зэрэг 16 асуудал хэлэлцэнэ.

Хэлэлцэж буй эхний асуудал Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээний тухай Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин танилцууллаа. Тэрбээр “Энэ сарын 8-ны байдлаар 24 агуулахад 32484 тонн мидлингэн шахмал түлш нөөцөлсөн байна. Нийт 400 борлуулалтын цэгээр хагас коксон шахмал түлшийг 5000 төгрөгөөр иргэдэд борлуулна. Нүүрсний хэмжээний тухайд шуудай нь 25 кг-тай. 2025 оны энэ сарын 8-ны өдрийн байдлаар 112 мянган ширхэг алсын зайн дамжуулагчтай угаарын хий мэдрэгч төхөөрөмжийг гэр хорооллын айл өрхүүдэд суурилуулан, “Түлш Хэрэглэгчдэд үйлчлэх төв”  ОНӨААТҮГ хяналт тавин ажиллаж байна. Одоо дахин 45 мянган ширхэг алсын зайн дамжуулагчтай угаарын хий мэдрэгч төхөөрөмж авах шаардлага байна” гэлээ.  

Иргэд нүүрсээ авахдаа виртуал картаар үйлчлүүлэх бөгөөд “ХОТУЛА” аппликейшнийг гар утсандаа татаснаар виртуал карт автоматаар үүсэх юм байна. Виртуал карт нь өрхийн гишүүд хуваалцах боломжтой. Хэрэглэгч биет картаа хаясан тохиолдолд биет картыг хаах боломжтой. Шахмал түлшээ худалдан авч, хэрэглээгээ хянахаас гадна түлш борлуулах цэгийн байршил, цагийн хуваарь, агуулахын нөөц зэргийг харж болох нь. Шинэ хэрэглэгч аппликейшнээр дамжуулан угаарын хий мэдрэгч төхөөрөмж тавиулах хүсэлт гаргах бөгөөд төхөөрөмж тавигдсаны дараа виртуал карт үүснэ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Гадаад валютын улсын нөөц энэ оны IX сарын байдлаар түүхэн дээд түвшин буюу 8.9 тэрбум ам.долларт хүрчээ

Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн...

Ямааны годрон өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардагдах 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Хөрөнгө гаргах тухай” тогтоолын төслийг...

Үр тарианы 67 хувь, төмсний 83 хувийг хураагаад байна

Улсын ургацын комиссын мэдээгээр 10 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар улсын хэмжээгээр 243.3 мянган...