Sunday, October 11, 2026

Иргэдийн санал, санаачилгыг Засгийн газрын шийдвэрт тусгах D-GOV.mn цахим систем нэвтрүүллээ

Date:

Засгийн газрын бодлогыг төлөвлөх, шийдвэр гаргах үйл явцад иргэд, иргэний нийгмийн байгууллагуудын саналыг авах, цахим хэлэлцүүлэг өрнүүлэх зорилготой D-GOV.mn цахим систем нэвтрүүллээ. D-GOV.mn цахим системд гаргасан иргэн, хуулийн этгээдийн саналыг 20.000-100.000 иргэн дэмжиж, цахимаар санал өгсөн тохиолдолд Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх үндэслэл болох юм.

D-GOV.mn цахим системд иргэн хуулийн этгээдээс гаргасан саналыг 30-аас доошгүй хоног байршуулж, санал авна. Энэхүү цахим системийг ашиглан санал авснаар Засгийн газрын бодлого шийдвэрт олон нийтийн оролцоо бодитоор тусах боломж бүрдэнэ. D-GOV.mn-д өгсөн, журмын шаардлага хангасан иргэд, олон нийтийн саналын шийдвэрлэлтийн явцыг нээлттэй харуулна.

Засгийн газрын иргэд, олон нийттэй харилцах “11-11” төв иргэдийн өргөдөл, гомдлыг хүлээн авдаг, E-Mongolia систем төрийн үйлчилгээг цахимаар үзүүлдэг бүтэц. Харин D-GOV.mn цахим систем нь иргэдийн санал, санаачилгыг Засгийн газрын шийдвэрт тусгахаараа ялгаатай. Тиймээс D-GOV.mn цахим систем олон нийтийн оролцоонд тулгуурлаж, төрийн үйлчилгээ, чанар, хүртээмж, бүтээмжийг дээшлүүлэх, инновац бий болгох талаар санал авах систем гэж ойлгож болно. “Иргэдийн санал, санаачилгын цахим системийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолыг Засгийн газрын өнөөдрийн (2025.09.10) хуралдаанаар баталлаа.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Гадаад валютын улсын нөөц энэ оны IX сарын байдлаар түүхэн дээд түвшин буюу 8.9 тэрбум ам.долларт хүрчээ

Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн...

Ямааны годрон өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардагдах 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Хөрөнгө гаргах тухай” тогтоолын төслийг...

Үр тарианы 67 хувь, төмсний 83 хувийг хураагаад байна

Улсын ургацын комиссын мэдээгээр 10 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар улсын хэмжээгээр 243.3 мянган...