Friday, October 31, 2025

Төгрөг нуурын ордыг буцаан авснаар баялагтаа эзэн байх үүд нээгдлээ

Date:

Үндэсний баялгийн санг бүрдүүлэхэд чухал ач холбогдолтой Төгрөг нуурын ордыг буцаан авах шийдвэрийг Засгийн газар гаргалаа. Ерөнхий сайд Г.Занданшатар Үндэсний баялгийн санг амилуулах ажлыг ягуухан бөгөөд даацтай ахиулж, эхний том нүүдлээ хийв. Ингэснээр стратегийн ордуудын 34 хувийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж, үр өгөөжийг нь иргэн бүрд тэгш хүртээх, хууль бусаар хувьд очсон ордуудыг буцааж авах үйл ажиллагаа зогслоо, гацлаа гэдэг хардалт, болгоомжлолд Ерөнхий сайд Г.Занданшатар маш том хариу барилаа, том итгэл төрүүллээ.  Иргэн бүр баялгийнхаа эзэн болох нь ээ гэдэг шинэ итгэл төрж байна.

Цаашлаад Ухаа худаг, Нарийнсухайт гэх мэт стратегийн ордуудад төр өөрийн хууль ёсны эзэмшлээ тогтоож, монголчууд баялагтаа эзэн байх боломжийн үүдийг энэ нүүдлээр нээлээ. Алдагдсан ордуудаа буцааж авна гэдэг мэдээж цаг хугацаа шаардсан, адармаатай ажил. Хүлээлт ихтэй энэ ажлын эхлэлийг тавилаа. Гараа нь сайн бол бариа нь сайн гэдэг үг бий.   

Төгрөг нуурын бүлэг ордын хувьд улсын төсвөөр судалгаа, тооцоохийж, нөөцийг нь тогтоосон ордод төрийн өндөр албан тушаалтан давуу байдлаа ашиглан лиценз эзэмшиж, лицензээ гаднынханд дамлан зарсан, Виржинийн арлуудад бүртгэлтэй оффшор компанид шилжүүлэх замаар мөнгө угаасан байж болзошгүй үйлдлийг хууль хяналтын байгууллага шалган тогтоож мухарлах байх.

Лиценз наймаалцаж, мөнгө угаадаг аалзны тор шиг нарийн схем, луйврын сүлжээтэй Г.Занданшатарын Засгийн газар эвлэрэхгүй гэдгээ Төгрөг нуурын бүлэг ордыг буцааж авсан шийдвэрээрээ харууллаа. Энэхүү бүлэг ордыг төрд авсан шийдвэр араасаа дандаа алга ташуулахгүй байж мэднэ. Яагаад гэвэл орд наймаалцдаг, мөнгө угаадаг, уул уурхайн баялгийн өрмийг нь хамдаг бүлэглэл зүгээр суухгүй нь лав. Тэд хүчтэй, бас мөнгөтэй. Г.Занданшатарыг сошиалын шонд дүүжилж, хонзонгийн чулуугаар нүдэх л байх. Түүнээс нь айлгүйгээр энэ бүгдийг хийсэн Занданшатарын Засгийн газарт олон нийтийн дэмжлэг яг одоо хэрэгтэй.

А.Дөлгөөн

Эх сурвалж “Өдрийн сонин”

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Монгол Улсын зээлжих зэрэглэл сүүлийн 13 жилийн хугацаанд дээд түвшинд хүрлээ

Олон улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээний S&P (Эс энд Пи)...

Багш, эмч нарын орон сууцны хүртээмжийг нэмэгдүүлэх асуудлыг судлах өргөтгөсөн ажлын хэсэг байгууллаа

Нийслэл Улаанбаатар хотод барьж 2025-2028 онд ашиглалтад оруулах орон...

Генерал Ж.Болдыг ЦЕГ-ын даргаар томилжээ

Засгийн газар ээлжит бусаар хуралдаж байна. Өнгөрсөн баасан гаригт...