Sunday, October 11, 2026

Бага тойруу орчимд зориулалтын зогсоолд байршуулаагүй мопед, скүүтерийг ачиж эхэлжээ

Date:

Мопед, скүүтэрийн замбараагүй хэрэглээг цэгцлэх үүднээс НИТХ-ын дарга бөгөөд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга А.Баяр холбогдох газруудад үүрэг өгч шат дараатай ажил хийж байгаа билээ. Үүнтэй холбоотойгоор зориулалтын зогсоолд байршуулаагүй мопед, скүүтэрийг ачиж эхэлжээ.

Учир нь явган хүний зам дээр мопед, скүүтэрийг замбараагүй хаях, орхих байдлаас болж явган зорчигчдод хүндрэл учруулах, гар хөлөө цохих, харааны бэрхшээлтэй иргэд мөргөж гэмтэж бэртэх зэрэг асуудал үүсээд байгаа юм. Мөн насанд хүрээгүй хүүхдүүд мопед, скүүтэртэй зорчиж аваар осол гаргах, хүнд гэмтэж, бэртэх тохиолдол эрс нэмэгдээд буй. Тиймээс Бага тойруугийн 105 байршилд 2460 ширхэг тэмдэг, тэмдэглэгээ бүхий зогсоол хийж эхэлсэн бөгөөд мопед, скүүтэрийн түрээсийн үйлчилгээ үзүүлэгч аж ахуй нэгжүүдтэй удаа дараа уулзаж тулгамдаж буй асуудлыг шийдэх талаар ярилцаж, шаардлага тавиад байна.

Иймд мопед, скүүтэрийг хэрэглэж буй иргэд болон түрээслэгч аж ахуй нэгжүүдийг нийтийн эрх ашгийн төлөө хүндлэлтэй хандаж зориулалтын байршилд байршуулж хэвшихийг уриалж байна.

Мөн НИТХ-ын дарга А.Баяр скүүтэр, мопедын түрээсийн үйлчилгээ эрхэлдэг аж ахуй нэгжүүдэд насанд хүрээгүй хүүхэд скүүтэр, мопед түрээслэх боломжгүй байх хязгаарлалтыг аппликейшн дээр яаралтай тохируулахыг санууллаа.

Мөн эцэг эхчүүд хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулах, хүүхэд скүүтэр, мопед унаж байгаад хэрэг зөрчил гаргасан бол эцэг эхчүүдэд хариуцлага тооцох эрх зүйн орчныг судлах талаар цагдаагийн байгууллагад үүрэг өглөө.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Гадаад валютын улсын нөөц энэ оны IX сарын байдлаар түүхэн дээд түвшин буюу 8.9 тэрбум ам.долларт хүрчээ

Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн...

Ямааны годрон өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардагдах 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Хөрөнгө гаргах тухай” тогтоолын төслийг...

Үр тарианы 67 хувь, төмсний 83 хувийг хураагаад байна

Улсын ургацын комиссын мэдээгээр 10 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар улсын хэмжээгээр 243.3 мянган...