Monday, October 12, 2026

“СП Фалконс” баг тайванчуудыг хожиж хэсгээсээ шалгарлаа

Date:

Азийн Хөлбөмбөгийн Холбооны “Challenge League 2025/2026” тэмцээний Зүүн бүсийн урьдчилсан шатны халуухан тулаан өчигдөр 16:00 цагт Монголын Хөлбөмбөгийн Холбооны цэнгэлдэх хүрээлэнд амжилттай болж өндөрлөлөө.

Монголын Дээд Лигийн аварга, Монгол Улсаа төлөөлөн энэхүү тэмцээнд оролцсон “СП Фалконс” баг Тайванийн хөлбөмбөгийн хүчирхэг “Тайчунг Футуро” багийг 3:1-ийн харьцаагаар итгэл төгс буулган авч, ирэх аравдугаар сард болох “Challenge League 2025/2026” тэмцээний хэсгийн шатанд оролцох эрхээ өвөртөлжээ.

Энэхүү ялалт “СП Фалконс” багийн ялалт төдийгүй Монголын хөлбөмбөгийн нэр төр, түүхийн шинэ хуудас болон тодоор бичигдэн үлдэж байна.

Энэ түүхэн тоглолтын баатар бол Узбекстаны иргэн, “СП Фалконс” багийн довтлогч Риза Айвазов байлаа. Тэрбээр хоёр гоол оруулж, тоглолтыг илүү сонирхолтой болгож, шийдвэрлэх үүргийг нэр төртэй гүйцэтгэлээ. Ийнхүү “СП Фалконс” багийн эв нэгдэл, зөв стратегийн үр дүнд энэ гайхамшиг биеллээ оллоо.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Гадаад валютын улсын нөөц энэ оны IX сарын байдлаар түүхэн дээд түвшин буюу 8.9 тэрбум ам.долларт хүрчээ

Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн...

Ямааны годрон өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардагдах 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Хөрөнгө гаргах тухай” тогтоолын төслийг...

Үр тарианы 67 хувь, төмсний 83 хувийг хураагаад байна

Улсын ургацын комиссын мэдээгээр 10 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар улсын хэмжээгээр 243.3 мянган...