Monday, October 12, 2026

“Улаанбаатар трам” төслийн Ахлах инженер Б.СОДБААТАР: “Улаанбаатар трам” төслийн шав тавьсан гэх мэдээлэл ташаа

Date:

“Улаанбаатар Трам” төслийн шав тавилаа гэх ташаа мэдээлэл, тухайн төсөлтэй холбогдолгүй зургийн хамт хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаж буйтай холбоотой тус төслийн явцын талаар Ахлах инженер Б.Содбаатараас тодрууллаа. Тэрбээр “Их багтаамжийн нийтийн тээврийн нэг хэлбэр болох трамвайг нийслэлд хоёр чиглэлд хэрэгжүүлнэ. Нэгдүгээр шугам нь “Зунжин” худалдааны төвөөс Сүхбаатарын талбай чиглэлд барих бөгөөд 11 км хос шугам, нийт 16 зогсоолтой байхаар төлөвлөсөн. Хоёрдугаар шугамыг Архивын ерөнхий газраас Сүхбаатарын талбай чиглэлд хэрэгжүүлнэ. Трасс нь 15 км урттай, нийт 23 зогсоолтой байхаар ТЭЗҮ-д тусгасан. ТЭЗҮ батлагдсанаар барилга угсралтын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах олон улсын нээлттэй тендерийг зарлахаар бэлтгэл хангаж байна. Цаашид трассын дагууд аж ахуй нэгж, иргэдтэй зөвшилцөх газар чөлөөлөлтийн ажил хийнэ. Трам төслийн шав тавьсан гэх мэдээлэл ташаа. Түгжрэлийг бууруулахад онцгой ач холбогдолтой энэхүү төслийн талаар худал мэдээлэл цацаж иргэдийг төөрөгдүүлэхгүй байхыг хүсье” гэв.   

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Гадаад валютын улсын нөөц энэ оны IX сарын байдлаар түүхэн дээд түвшин буюу 8.9 тэрбум ам.долларт хүрчээ

Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн...

Ямааны годрон өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардагдах 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Хөрөнгө гаргах тухай” тогтоолын төслийг...

Үр тарианы 67 хувь, төмсний 83 хувийг хураагаад байна

Улсын ургацын комиссын мэдээгээр 10 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар улсын хэмжээгээр 243.3 мянган...