Monday, October 12, 2026

“Эрдэнэс Тавантолгой” ХК 19.2 мянган тонн баяжуулсан коксжих нүүрс, 32.0 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа

Date:

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2025 оны 7 дугаар сарын 29-ны өдөр Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан 3 багц буюу 19.2 мянган тонн Баяжуулсан коксжих нүүрс, 5 багц буюу 32 мянган тонн эрчим хүчний нүүрс БНХАУ-ын Ганцмод боомт хүргэж өгөх нөхцөлөөр амжилттай арилжааллаа. Баяжуулсан коксжих нүүрсний арилжаанд 7 оролцогч оролцож нэг тонн нүүрсний үнийг 98.2 ам.доллароос эхлэн дуудаж 122.2 ам.долларт хэлцэл хийгдлээ.

Эрчим хүчний нүүрсний арилжаанд 1 оролцогч оролцож 33.9 ам.долларт хэлцэл хийгдлээ.

2025 оны эхний 7 сарын байдлаар “Эрдэнэс Тавантолгой” ХК 31 удаагийн биржийн арилжааг амжилттай зохион байгуулаад байна.

Компани зах зээл уналттай энэ үед борлуулалтын оновчтой бодлого хэрэгжүүлэн, борлуулалтын тасралтгүй, хэвийн үйл ажиллагааг ханган ажиллахыг зорж 2025 он гарснаас хойш Монголын Хөрөнгийн Биржийн нээлттэй цахим арилжаагаар амжилттай хийгдсэн хэлцлийн дийлэнх хувийг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хэлцэл бүрдүүлсэн байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Гадаад валютын улсын нөөц энэ оны IX сарын байдлаар түүхэн дээд түвшин буюу 8.9 тэрбум ам.долларт хүрчээ

Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн...

Ямааны годрон өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардагдах 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Хөрөнгө гаргах тухай” тогтоолын төслийг...

Үр тарианы 67 хувь, төмсний 83 хувийг хураагаад байна

Улсын ургацын комиссын мэдээгээр 10 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар улсын хэмжээгээр 243.3 мянган...