Monday, October 12, 2026

Ардчилсан сонгуулийн 35 жилийн ой өнөөдөр тохиож байна

Date:

Монгол Улсад анхны ардчилсан чөлөөт сонгууль явуулсан долдугаар сарын 29-ний өдрийг “Бүрэн эрх, ардчилсан сонгуулийн өдөр” болгон тэмдэглэж байх Засгийн газрын тогтоол 2015 оны 7 дугаар сарын 27-ны өдөр гарсан. Энэхүү өдөр бол хүний эрх, иргэний оролцоо, чөлөөт, шударга сонгууль, Үндсэн хуульт ардчиллыг бэхжүүлж ирсэн түүхэн замналын эхлэл юм.
1990 оны долдугаар сарын 29-ний өдөр болсон Ардын Их Хурлын депутатуудыг сонгох 12, орон нутгийн хурлын депутатуудыг сонгох 16 дахь удаагийн сонгууль нь Монгол Улсын түүхэнд анх удаа олон нам оролцсон, ард иргэд өөрсдөө төрөө сонгон байгуулсан анхны, ардчилсан, түүхэн сонгууль байв. Анхны ардчилсан, чөлөөт сонгуульд улс төрийн 6 намаас гадна олон нийтийн байгууллага, хувь хүн, хамт олноос нэр дэвшин өрсөлдөж байсан түүх бий.
1990 оны ардчилсан сонгууль нь:

-Монгол Улсын түүхэнд анх удаа олон намын оролцоотой, өрсөлдөөнтэйгээр зохион байгуулагдсан,

-Иргэдийн нууц санал хураалт, сонгох эрх чөлөө бодитоор хэрэгжсэн,

-Ардчилсан Үндсэн хуульт нийгэмд шилжих үндэс суурийг тавьсан түүхэн сонгууль байв.

Шууд буюу төлөөлөгчийн байгууллагаараа уламжлан төрийг удирдах хэрэгт оролцож байгаа сонгогч, нэр дэвшигч, байнгын болон байнгын бус үйл ажиллагаатай сонгуулийн байгууллагын үе үеийн ажилтан, албан хаагч Та бүхэнд “Бүрэн эрх, ардчилсан сонгуулийн өдөр”-ийн мэнд хүргэе.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Гадаад валютын улсын нөөц энэ оны IX сарын байдлаар түүхэн дээд түвшин буюу 8.9 тэрбум ам.долларт хүрчээ

Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн...

Ямааны годрон өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардагдах 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Хөрөнгө гаргах тухай” тогтоолын төслийг...

Үр тарианы 67 хувь, төмсний 83 хувийг хураагаад байна

Улсын ургацын комиссын мэдээгээр 10 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар улсын хэмжээгээр 243.3 мянган...