Monday, October 12, 2026

Дуучин Самандын Жавхлан Ардын жүжигчин боллоо

Date:

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гаргаж Гавьяат жүжигчин, дуучин Самандын Жавхланд Монгол Улсын Ардын жүжигчин цол хүртээлээ. Ерөнхийлөгч Увс аймаг байгуулагдсаны 100 жилийн ойд оролцох үеэрээ энэхүү хүндтэй цолыг хүртээв.

Дуучин С.Жавхлан 2003-2015 онд Монгол орныхоо бүх аймаг, хотуудаар зургаан удаа тойрч, аялан тоглолт хийж байсан юм. Мөн тэрбээр Монгол туургатнууд аж төрж буй Өвөр Монгол, Шиньжян Уйгурын өөртөө засах орон, Бүгд Найрамдах Буриад Улс, Бүгд Найрамдах Тува Улс, Бүгд Найрамдах Халимаг Улсуудад удаа дараа уригдан очож уран бүтээлээ хүргэсэн юм.

Тэрбээр Япон, АНУ, БНСУ, Европын холбооны улсууд зэрэг дэлхийн 30-аад оронд уран бүтээлийн тоглолт, ая дуугаа өргөсөн байна. С.Жавхлан “Хамаг Монгол” төслийн хүрээнд Буриад, Өвөр Монгол, Халимаг, Тува уран бүтээлчидтэй хамтран томоохон уран бүтээлүүдийг хийсэн нь монгол өв, соёл, урлагаа сурталчлахад үнэтэй хувь нэмэр оруулсан билээ.

С.Жавхлан 2009 онд МУГЖ, 2023 онд Буриад Улсын Гавьяат жүжигчин, 2024 онд Халимаг Улсын гавьяат жүжигчин цолоор тус тус шагнуулж байжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Гадаад валютын улсын нөөц энэ оны IX сарын байдлаар түүхэн дээд түвшин буюу 8.9 тэрбум ам.долларт хүрчээ

Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн...

Ямааны годрон өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардагдах 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Хөрөнгө гаргах тухай” тогтоолын төслийг...

Үр тарианы 67 хувь, төмсний 83 хувийг хураагаад байна

Улсын ургацын комиссын мэдээгээр 10 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар улсын хэмжээгээр 243.3 мянган...