Sunday, May 24, 2026

Бүх шатны ИТХ-ын нөхөн сонгууль өнөөдөр болж байна

Date:

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны нөхөн сонгуулийн санал хураалт өнөөдөр болж байна.

Бүх шатны ИТХ-ын 2025 оны нөхөн сонгуульд 63 мандатын төлөө 121 нэр дэвшигч өрсөлдөхөөр зургаадугаар сарын 7-ны өдөр нэр дэвшигчийн үнэмлэхээ авчээ. Энэ жилийн тухайд Баянхонгор, Дархан-Уул аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тус бүр нэг, 17 аймгийн 52 сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 61 мандатад нөхөн сонгууль товлогдсон. Нөхөн сонгуульд Монгол Ардын Нам (МАН)-аас 58, Ардчилсан нам (АН)-аас 49, ХҮН намаас 3, Иргэний зориг ногоон нам (ИЗНН)-аас 2, бие даан нэр дэвшигч 9 хүн өрсөлдөж байна. Нэр дэвшигчдийн 41 (33.9 хувь) эмэгтэй аж.

Таны амьдарч буй орон нутагт нөхөн сонгууль болж байгаа бол https://election.burtgel.gov.mn холбоосоор орж санал өгөх байрныхаа хаягийг мэдэх боломжтой. Сонгогч Та сонгуульдаа идэвхтэй оролцож, саналаа өгөөрэй.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанаар Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах...

Мэргэжлийн холбоо, үйлдвэрлэгчид хамтарч 5 аймагт арьс, шир бэлтгэн нийлүүлэх тогтолцоог эхлүүлнэ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат Монголын...

Олимпын таеквондогийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний нээлт боллоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Улаанбаатар хотноо анх удаа...