Monday, July 13, 2026

Нөхөн сонгуулийн саналын хуудасны загварыг баталжээ

Date:

Сонгуулийн ерөнхий хорооны 2025 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн хуралдаанаар Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны нөхөн сонгуулийн саналын хуудасны нэгдсэн дугаар, тоо, загварыг баталжээ.

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн 2025 оны нөхөн сонгууль 6 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатарын цагаар 07.00-22.00 цагт болно. Энэ жилийн тухайд 2 аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, 17 аймгийн 52 сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд нөхөн сонгууль товлогдсон бөгөөд 63 мандатад 121 нэр дэвшигч өрсөлдөхөөр аймаг, сумын сонгуулийн хорооноос өнөөдөр нэр дэвшигчийн үнэмлэхээ авчээ. “Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны нөхөн сонгууль зохион байгуулах цаг хугацааны хуваарь”-ийн дагуу нэр дэвшигчдийн үнэмлэхээ авснаар сонгуулийн сурталчилгаагаа эхлүүлж, 6 дугаар сарын 20-ны өдөр дуусгана.

Түүнчлэн Сонгуулийн ерөнхий хорооны хуралдаанаар “Саналын хуудсыг хэвлүүлэх, хүргүүлэх, хадгалах, хамгаалах журам”-д сонгогчдын тооноос хамаарч саналын хуудасны нөөц тогтоох талаар нэмэлт оруулжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

БНСУ-ын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар хүрэлцэн ирсэн БНСУ-ын...

УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан, Ц.Туваан, Л.Оюун-Эрдэнэ нар хаврын чуулганыг таслалтаараа тэргүүлжээ

УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны ирцийн...