Monday, October 12, 2026

“20 минутын Үндэсний хороо”-ны төлөөлөгчид Япон улсад ажиллаж байна

Date:

“20 минутын Үндэсний хороо”-ны даргын зөвлөх Б.Батболдоор ахлуулсан төслийн баг Япон улсын Токио хотноо ажиллаж байна. Тус багийнхан Японы улсын Газар, дэд бүтэц, тээвэр, аялал жуулчлалын яамны удирдлагуудтай ажил хэргийн уулзалт хийж, газар доогуурх худалдааны барилга байгууламжийг барьж байгуулах талаар ярилцжээ. Галт тэрэг, автобус терминалын газар доорх явган хүн зорчих гудамж байгууламжтай холбоотой Япон улсын туршлага судлах хамтран ажиллах талаар үр дүнтэй яриа хэлэлцээ хийсэн байна. Энэхүү анхны уулзалтаар дараа дараагийн хамтын ажиллагааны эхлэлийг тавьжээ. Цаашид энэ төсөл урт хугацаанд үргэлжлэх бөгөөд газар доогуурх зам, барилгын бүтээн байгуулалтад Япон улсын туршлагыг авч хэрэгжүүлэх, тус улсын хувийн хэвшлийнхний дэмжлэгийг авах зэрэг олон ажлууд төлөвлөж байгаа аж.

Мөн Япон Улсын JICA байгууллагын төв салбарт илтгэл танилцуулж, хотын төлөвлөлт, хөгжлийн төсөл хөтөлбөрийн талаар санал солилцжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Чингэлтэй дүүргийн Хүндэтгэлийн цэцэрлэгт хүрээлэнд Зүүн Хүрээ Дашчойлин хийдийн лам нар мод тарилаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд...

Улаанбаатар хот аюултай ачаа тээвэрлэлтээс ангижирлаа

“Монголын төмөр зам” ТӨХК хэрэгжүүлж, 160 гаруй үндэсний аж...

“Хөдөө аж ахуйн бирж” ТӨХХК-ийн мэргэшсэн брокерын эрх олгох сургалт боллоо

“Хөдөө аж ахуйн бирж” ХХК-иас 2026 оны 10 дугаар...

Гадаад валютын улсын нөөц энэ оны IX сарын байдлаар түүхэн дээд түвшин буюу 8.9 тэрбум ам.долларт хүрчээ

Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн...