Tuesday, June 3, 2025

Төр, хувийн хэвшлийн түншлэлээр дулааны V цахилгаан станц барих төслийг дэмжлээ

Date:

Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус VI хуралдаанаар “Дулааны V цахилгаан станц” төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх талаар авах арга хэмжээний тухай асуудлыг хэлэлцэж олонхын саналаар дэмжиж баталлаа.

Баянгол дүүргийн 20-р хорооны нутаг дэвсгэр Дулааны II цахилгаан станцаас  400 метрийн зайд үндсэн сангийн талбайд баригдах уг Дулааны V цахилгаан станц нь 300 МВт цахилгаан эрчим хүч, 340Гкал/цаг дулааны эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадалтай юм. Түүнчлэн CFB зуух, агаарын хөргөлттэй, олон шатлалт агаар бохирдлын хяналттай байгальд ээлтэй технологийг ашиглах юм байна. Тус төслийг Монгол Улсын эрчим хүчний аюулгүй байдлыг хангах, эдийн засгийн үр ашигтай, байгаль орчинд ээлтэй, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны жишиг төсөл болон хэрэгжих бүрэн үндэслэлтэй гэж үзэн Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн 15.1.1-т заасан “Зураг төсөл, төсвийг боловсруулах, барих, ашиглах, шилжүүлэх” хэлбэрээр буюу олон улсын практикт түгээмэл хэрэглэгддэг DBFOM (Design, Build, Finance, Operate, Maintain) хэлбэрээр нэг түншлэлийн гэрээгээр хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзэж байгаа юм. 

Тухайн төсөл хэрэгжээд жилд 40 тэрбум төгрөгийн борлуулалтыг төсөөлж байгаа юм байна. Нийт төслийн хөрөнгө оруулалт 658 сая ам.доллар. Сонгон шалгаруулалт зарлана. Хувийн хэвшлүүд сонгон шалгаруулалтаар орж ирнэ. Улмаар хувийн хэвшлүүдтэй гэрээний хэлэлцээр хийж тохиролцоно. Үүний дараа дахин НИТХ-аар асуудлыг оруулахаар төлөвлөсөн аж. Хөрөнгө оруулалтын өртөг нэмэгдэхгүй. 25 жилийн хугацаанд 1КВт цагийг 9.5 ам.цент үнэтэй байхаар тогтож, энэ үнийг гэрээний хугацаанд нэмэхгүй юм байна. Төслийг ашиглалтад оруулснаар жилдээ 200 сая ам.доллар борлуулалт хийхээр төлөвлөсөн байна. Эхний 3 жил үндсэн зээлээс чөлөөлөгдөөд, сүүлийн 7 жил үндсэн зээлийн төлбөрийг бүрэн төлж барагдуулахаар төлөвлөжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Б.Сүхбаатар: Морин хуур дэлхийн хөгжим болох эхлэл тавигдсан

“Жонон хар” морин хуурын музей гадаад, дотоодын жуулчдад зориулсан...

Баянгол дүүргийн “SKC” клуб тийболын улсын аварга боллоо

Тийболын Улсын аварга шалгаруулах тэмцээн амжилттай болж өндөрлөлөө. Тэмцээний...