Sunday, May 24, 2026

“Охидын мянган захидлын хариу” уншигчдын гар дээр очлоо

Date:

Үндэсний хэмжээний “Нарны охид” төслийнхөн долоон жилийн турш 1300 гаруй охидоос ирүүлсэн захидлаас шигшин эмхэтгэсэн “Охидын мянган захидлын хариу” номоо албан ёсоор уншигчдад хүртээл болголоо.

Охидын зүрх сэтгэлийн үгс шингэсэн захидлын хариуд сэтгэл зүйч, судлаачид, “Нарны охид” төслийн хамт олон, олны танил эрхмүүд болон өнөөгийн охид залуусын дууриалал болсон залуучуудын төлөөлөл зөвлөгөө, сэтгэгдлээ номоор илэрхийлсэн байна.

Энэхүү номыг “Амьдрал бол бэлэг” төслийнхөн халуун сэтгэлээр дэмжиж, тэдний төлөөлөл болсон УЗ-ын гишүүн Б.Онон мэндчилгээ дэвшүүллээ.

Мөн судлаач Б.Лакшми, “Болор цом”-ын эзэн яруу найрагч Н.Гантулга, “Хүмүүн бичиг” сонины эрхлэгч, Соёлын гавьяат зүтгэлтэн Б.Элбэгзаяа, МЗХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга П.Анхбаяр, дэд ерөнхийлөгч Н.Гансүх, реппер ThunderZ болон охидын төлөөлөл болон Налайх дүүргийн “Нарны охид” клубын тэргүүн Хулан, Хан-Уул дүүргийн Чинхүслэн, төслийн санаачлагч, багш нар зэрэг олон хүн сэтгэлийн үгээ илэрхийллээ.

Ийнхүү охидын мянган захидал ном болон Монгол Улсын өнцөг булан бүрт тараагдахад бэлэн боллоо.

Мөн нээлтийн үеэр “Нарны охид” төслийг санаачлагч, удирдагч Жамбалын Нямаагийн хоёр дахь шүлгийн ном болох ханьдаа зориулсан “Зүрхэн сахиус” яруу найргийн ном хэвлэгдэн гарсан давхар баяр тохиолоо

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

“Нутагтаа эзэн 100:1000” төслийн хүрээнд 1000 багт ногоон тэжээл тариална

Засгийн газраас “Атар-IV” аяны хүрээнд бэлчээрийн мал аж ахуйн...

Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанаар Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах...

Мэргэжлийн холбоо, үйлдвэрлэгчид хамтарч 5 аймагт арьс, шир бэлтгэн нийлүүлэх тогтолцоог эхлүүлнэ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат Монголын...