Monday, October 12, 2026

24 мега төслийн 6 нь түгжрэл бууруулах чиглэлээр нийтийн тээврийн салбарт хэрэгжинэ

Date:

Нийслэл Улаанбаатар хотод хэрэгжих 24 мега төслийн явц, тулгамдаж буй асуудлын талаар НИТХ-ын Төлөөлөгч, Нийслэлийн Автозамын түгжрэлийг бууруулах төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Д.Бадарсан танилцуулж, төлөөлөгч нарын асуултад хариулт өгч байна.

Их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл “Метро”-г барих төслийн зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгчээр БНСУ-ын Dohwa Engineering Co.Ltd-ын ахалсан түншлэл шалгарч, 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдөр “Улаанбаатар метро” төслийн зөвлөх үйлчилгээний гэрээг байгуулсан. 

Улаанбаатар метро төсөл нь Толгойтоос Амгалан чиглэлд 19.4 км урт шугамтай, 15 өртөө, засвар үйлчилгээний депотой байх юм. 

Төсөл хэрэгжсэнээр оргил цагт нэг чиглэлд цагт 17,200-26,000 хүн тээвэрлэх бөгөөд авто замын сүлжээний хөдөлгөөний эрчим 10 хувиар сайжирч, дундаж хурд 18 орчим хувиар өсөх юм. 

Мөн тээврийн хэрэгслээс ялгарах агаарын бохирдлыг бууруулахад эерэг нөлөөлөл үзүүлэх бөгөөд нийгмийн хувьд автобусаар 45 минутад явах зайг метрогоор 15 минутад туулах нөхцөл бүрдэх юм. Төслийг хэрэгжүүлэх үед дотоодын 700 ажлын байр, ашиглалтад орох үед 745 байнгын ажлын байр үүсэх урьдчилсан тооцоо гарчээ. Та бүхэнд Нийслэл Улаанбаатар хотод хэрэгжих 24 мега төслийн нэршилтэй танилцана уу.  

  • НИЙСЛЭЛ УЛААНБААТАР ХОТОД ИХ БАГТААМЖИЙН НИЙТИЙН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ “МЕТРО” БАРЬЖ БАЙГУУЛАХ ТӨСӨЛ
  • НИЙСЛЭЛ УЛААНБААТАР ХОТОД ОЛОН ТӨРӨЛТ НИЙТИЙН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ХӨНГӨН ГАЛТ ТЭРЭГ LRT “ТРАМВАЙ” ТӨСӨЛ
  • “ШИНЭ ТОЙРОГ АВТО ЗАМ” ТӨСЛИЙН УРЬДЧИЛСАН ТЕХНИК, ЭДИЙН ЗАСГИЙН ҮНДЭСЛЭЛ, ЗУРАГ ТӨСӨВ /УЛААНБААТАР/ БОЛОВСРУУЛАХ ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ 1-Р ТОЙРОГ
  • “ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМ” БАРИХ ТӨСӨЛ
  • АВТОБУСНЫ ТУСГАЙ ЗАМЫН ТӨСӨЛ (BRT)
  • ӨӨДӨӨ ТЭМҮҮЛЭХ ГҮҮР
  • ОЛОН ТҮВШНИЙ УУЛЗВАР
  • ДҮҮЖИН ЗАМЫН ТЭЭВЭР
  • БАГАХАНГАЙ-ХҮННҮ ХОТ ЧИГЛЭЛИЙН САЛБАР ТӨМӨР ЗАМ ТӨСӨЛ
  • ХӨНГӨН ТӨМӨР ЗАМЫН ТЭЭВЭР (LRT) ТӨСӨЛ
  • ТЭЦ-5 ТӨСӨЛ
  • ТАРХМАЛ ЭХ ҮҮСВЭР ТӨСӨЛ
  • СЭЛБЭ ХОТ ОРОН СУУЦЖУУЛАХ ТӨСӨЛ
  • БАЯНХОШУУ ХОТ ОРОН СУУЦЖУУЛАХ ТӨСӨЛ
  • ХАНЫН МАТЕРИАЛ ОРОН СУУЦЖУУЛАХ ТӨСӨЛ
  • ХОГ ШАТААЖ ЭРЧИМ ХҮЧ ҮЙЛДВЭРЛЭХ ТӨСӨЛ
  • ШИНЭ ЦЭНГЭЛДЭХ ХҮРЭЭЛЭН ТӨСӨЛ
  • ТУУЛ УСАН ЦОГЦОЛБОР ТӨСӨЛ
  • ХҮННҮ ХОТ ТӨСӨЛ
  • ХӨРСНИЙ УС, ҮЕРИЙН ХАМГААЛАЛТЫН ТӨСӨЛ
  • ЛАГ ШАТААХ ҮЙЛДВЭР ТӨСӨЛ
  • ЭМЭЭЛТ ЭКО АЖ ҮЙЛДВЭРИЙН ПАРК ТӨСӨЛ
  • ОЛОН УЛСЫН ЗОЧИД БУУДАЛ
  • БАРУУН ДАЛАЙ ОРД ТӨСӨЛ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Чингэлтэй дүүргийн Хүндэтгэлийн цэцэрлэгт хүрээлэнд Зүүн Хүрээ Дашчойлин хийдийн лам нар мод тарилаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд...

Улаанбаатар хот аюултай ачаа тээвэрлэлтээс ангижирлаа

“Монголын төмөр зам” ТӨХК хэрэгжүүлж, 160 гаруй үндэсний аж...

“Хөдөө аж ахуйн бирж” ТӨХХК-ийн мэргэшсэн брокерын эрх олгох сургалт боллоо

“Хөдөө аж ахуйн бирж” ХХК-иас 2026 оны 10 дугаар...

Гадаад валютын улсын нөөц энэ оны IX сарын байдлаар түүхэн дээд түвшин буюу 8.9 тэрбум ам.долларт хүрчээ

Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн...