Monday, July 13, 2026

“Элсэлтийн шалгалт-2025”-ын математикийн хичээлийн нээлттэй даалгаврууд нийтлэгдлээ

Date:

“Элсэлтийн шалгалт-2025”-ын математикийн хичээлийн нээлттэй даалгаврууд Боловсролын үнэлгээний төвийн https://eec.mn/post/6059 сайт дээр нийтлэгджээ. Энэ удаагийн элсэлтийн шалгалтыг эдгээр нээлттэй 1000 даалгавраас сонгон авна. Нээлттэй даалгавраас блюпринтийн дагуу шууд сонгож буй нь анхны тохиолдол бөгөөд эдгээр мянган бодлогыг бодсон байхад сурагчид математикт шаардлагатай мэдлэг, чадвараа олж авах боломж бүрэн нээгдэнэ.

Энэ нь зөвхөн математикийн хичээл дээр хийгдэж эхэлсэн бөгөөд цаашид бусад хичээлүүд дээр даалгаврыг нээлттэй болгох боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байгаа юм байна.

Нээлттэй даалгаврын системийн шинэ хувилбарыг боловсруулан нэвтрүүлж эхэлжээ. Ингэснээр даалгавар боловсруулах ажил олон нийтэд нээлттэй болж, шаардлага хангасан тохиолдолд багш болон судлаачдаас даалгаврыг хүлээн авах боломж нээгдэж байна. Өмнө нь даалгавар боловсруулахдаа цөөн тооны багш нарыг сонгон вакумжуулж ажилладаг байсныг ийнхүү өөрчиллөө. Шаардлага хангасан даалгавруудыг мэдээлэл дамжуулах технологийн шинэ шийдлийн дагуу сургалтын байгууллага болон сургуулийн удирдлагын системд нийлүүлнэ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

БНСУ-ын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар хүрэлцэн ирсэн БНСУ-ын...

УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан, Ц.Туваан, Л.Оюун-Эрдэнэ нар хаврын чуулганыг таслалтаараа тэргүүлжээ

УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны ирцийн...