Sunday, May 24, 2026

“Улаанбаатар хот 2040” хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн ЗДТГ-ын алба хаагчдад танилцууллаа

Date:

Улаанбаатар хот 2040 хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, нийслэлд хэрэгжүүлэх 24 мега төслийн явц, 20 минутын хот үзэл баримтлалыг төрийн алба хаагчдад танилцуулах, бүтээн байгуулалттай холбоотой цаг үеийн мэдээллээр хангах ажлыг Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн ЗДТГ-ын алба хаагчдаас эхлүүллээ.

“Нийслэлийн хэмжээнд 6000 орчим төрийн алба хаагч бий. Төрийн үйлчилгээг бүх шатанд хангаж ажиллаж байгаа ажилчин, алба хаагчдаа мэдээлжүүлэхээс төр-иргэний ойлголт нэг болно. Тиймээс таны ажиллаж, амьдарч байгаа дүүрэг 2040 он хүртэл хэрхэн, яаж хөгжих, ямар бүтээн байгуулалт хаана хийхээр төлөвлөв, төслийн явц ямар шатанд урагшилж байгааг мэдэх нь чухал” гэдгийг НИТХ-ын Төлөөлөгч, Улаанбаатар хот 2040 лобби бүлгийн дарга Г.Батсайхан онцоллоо.

НИТХ-ын Төлөөлөгч Б.Сэмжидмаа “Монгол Улсын Засгийн газар, Нийслэл хотын удирдлагын бүтцийнхэн Монгол Улсын хөгжлийн суурь нь Улаанбаатар. Хотоо хөгжүүлэх цоо шинэ төлөвлөлтийн загварыг иргэд, олон нийт, төрийн албан хаагчдадаа үе шаттай танилцуулж байна. Тиймээс Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар дүүрэг, хороодын Засаг дарга нарын шуурхай хуралдааныг зохион байгуулж, асуудал, бэрхшээлийг нь сонсож, нягт хамтарч ажиллах болсон нь бодлогын шинэ арга барил гэж харж байна. Тиймээс дүүрэг, хороод өөр өөрийн шийдүүлэх асуудлаа төлөвлөх, эрэмбэлэх, танилцуулах боломжтой болж байгааг дуулгая” гэдгийг тодотголоо.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Украины дроны халдлагын улмаас “Лукойл”-ын хүчин чадал хоёр дахин буурчээ

Тавдугаар сарын 20-нд шилжих шөнө Украины Зэвсэгт хүчин Нижегород...

“Нутагтаа эзэн 100:1000” төслийн хүрээнд 1000 багт ногоон тэжээл тариална

Засгийн газраас “Атар-IV” аяны хүрээнд бэлчээрийн мал аж ахуйн...

Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанаар Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах...