Monday, October 12, 2026

Сангийн сайд Б.Жавхлан: Макро эдийн засаг тогтвортой байна

Date:

Монгол Улсын нэгдсэн төсөв, төсвийн гүйцэтгэлийн талаар Засгийн газрын хуралдаанд Сангийн сайд Б.Жавхлан танилцуулжээ. Үүнтэй холбогдуулан Макро эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах хүрээнд уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, хяналт тавих, тулгамдаж байгаа асуудлыг шуурхай шийдвэрлэх чиг үүрэг бүхий Ажлын хэсгийг Ерөнхий сайдын Захирамжаар байгуулсан байна. Ажлын хэсгийг Сангийн сайд ахална.

Б.Жавхлан сайдын танилцуулгадаа “Макро эдийн засаг тогтвортой байна. 2024 онд эдийн засаг 4.9 хувиар өсөж, Дотоодын нийт бүтээгдэхүүн 80 их наядад хүрсэн. 2025 оны нэгдүгээр сард инфляц 9.6 хувьд хүрлээ.  Гадаад валютын улсын нөөц тогтвортой байна. Голлох түүхий эдийн экспортын биет хэмжээ өсөлттэй байна” гэжээ.

Нэгдсэн төсвийн орлого эхний хоёр сарын байдлаар 4.1 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 1.2 их наяд төгрөг буюу 22.8 хувиар буурч, эхний хоёр сарын төлөвлөгөөтэй харьцуулахад 95 хувийн гүйцэтгэлтэй гарсан байна.

Төсвийн орлого эхний хоёр сарын байдлаар 4.1 их наяд төгрөгт буюу нийт төсвийн 11 хувийг бүрдүүлээд байна. Өмнөх жилүүдийн гүйцэтгэлийн дунджаар эхний хоёр сарын байдлаар нийт орлогын 12-14 орчим хувийг бүрдүүлдэг байна.

Нүүрсний дундаж үнэ эхний хоёр сарын байдлаар тонн тутамд 78.5 ам.доллар болж өмнөх оны мөн үе болох 123.4 ам.доллартой харьцуулахад 44.9 ам.доллароор буюу 36 хувиар буурсан нь төсвийн орлого буурахад голлон нөлөөлжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Гадаад валютын улсын нөөц энэ оны IX сарын байдлаар түүхэн дээд түвшин буюу 8.9 тэрбум ам.долларт хүрчээ

Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн...

Ямааны годрон өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардагдах 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Хөрөнгө гаргах тухай” тогтоолын төслийг...

Үр тарианы 67 хувь, төмсний 83 хувийг хураагаад байна

Улсын ургацын комиссын мэдээгээр 10 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар улсын хэмжээгээр 243.3 мянган...