Monday, October 12, 2026

Хотын дарга Х.Нямбаатарын нэг тэрбум төгрөгийг битүүмжлэхээр болжээ

Date:

Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар НИТХ-ын хуралдааны үеэр “Халтар төгрөг цуглуулсан хэдэн ченжээс би айхгүй” гэх зэргээр хэлсэн. Үүнд эмзэглэсэн бизнес эрхлэгчдийн төлөөлөл болох “Эко автомашин импортлогчдын холбоо” НҮТББ нь Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатарт холбогдуулан ажил хэргийн нэр хүндийг сэргээлгэж, нэг тэрбум төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргаад байсан юм. Тэд ийнхүү нэхэмжлэл гаргахдаа тухайн үнийн дүн болох тэрбум төгрөгийг битүүмжилж, шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах хүсэлт гаргасан юм байна.

Тэгвэл Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээр уг хүсэлтийг хэлэлцэж, бизнес эрхлэгчдийн хүсэлтээр Х.Нямбаатараас тэрбум төгрөгийг битүүмжлэхээр шийдвэрлэжээ. Тус хэргийн шүүх хурлын шийдвэр хэрхэн гарахаас хамаарч тэрбум төгрөгийг Х.Нямбаатар буцаан авах уу, “Эко автомашин импортлогчдын холбоо” НҮТББ нэр хүндээ сэргээлгэх хүрээнд авах уу гэдэг нь шийдэгдэх юм.

Ийнхүү Х.Нямбаатар “Дааганаасаа унаж үхдэггүй, даравгараасаа болж үхдэг” гэдэг үгийг баталж, хамар доорх хагархайнаасаа болж, тэрбум төгрөгийн торгуульд унахаар болоод байна. Иргэдээ загнаж зандарч, доромжилж, дорд үзэх хандлага нь Х.Нямбаатарын хувьд гэм биш зан, гэнэт биш хууч болоод байгаа. Сар шинийн өмнө л гэхэд иргэдээ машинаар явах гэж залхуурдаг, бууж явган алх гэх мэтээр басамжлан тохуурхаж загнасан нь олон нийтийн дургуйцлийг төрүүлээд буй. Хэрвээ нийслэлчүүд хотын даргынхаа олон нийтийн сүлжээ, хэвлэл мэдээллийн хэрэгслээр хэлсэн доромж үг, үе үе гаргадаг тавьтиргүй зан, үйлдэл бүрт гомдол гаргаж, тэрбум төгрөг нэхэмжлэх юм бол шүүх дээр баараггүй ялахаар фактууд бий.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Гадаад валютын улсын нөөц энэ оны IX сарын байдлаар түүхэн дээд түвшин буюу 8.9 тэрбум ам.долларт хүрчээ

Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн...

Ямааны годрон өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардагдах 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Хөрөнгө гаргах тухай” тогтоолын төслийг...

Үр тарианы 67 хувь, төмсний 83 хувийг хураагаад байна

Улсын ургацын комиссын мэдээгээр 10 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар улсын хэмжээгээр 243.3 мянган...